|

“Арми 2020” тэмцээнд ОХУ түрүүлэв

ОХУ-ын танкийн батальоны баг өнгөрсөн бямба гаригт Москва мужийн  хээрийн сургалтын талбайд болсон "Арми 2020” олон улсын танкийн тэмцээнд түрүүлсэн байна. Энэ төрлийн уралдаанд танкчид буудлага болон байлдааны машиныг жолоодох ур чадвараа харуулдаг тэмцээний үеэр ОХУ-ын III багийн механикч, жолооч гурав дахь тойрогт хурдаа нэмсэн нь  шийдвэрлэх ялалтыг авчрахад нь нөлөөлснөөр нэг цаг 28 минут 50 секундэд даалгавраа гүйцэтгэж дуусчээ. Тэмцээний хоёрдугаар байрт нэг цаг 29 минут, 29 секундэд даалгавраа хийж дуусгасан БНХАУ,  дараагийн байрт Белорусс улсын үндэсний багийнхан оржээ. Харин Азербайжаны танкчид нэг цаг 54 минут 22 секундэд даалгавраа дуусгаснаар IV байрыг эзэлсэн байна. Энэ удаагийн "Арми 2020” олон улсын тэмцээнд Африк, Ази, Европын 16 орон оролцжээ. Үүнээс Катар, Конго, Өмнөд Осетийн болон Абхаз улс анх удаа оролцсон байна.
 

 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
687
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.