|

Европын хамгийн гол шоу улстөрийн тавцан болж хувирчээ

Европ тивийн гол тэмцээн "Евровидение" үнэндээ дууны биш улстөрийн өрсөлдөөний тавцан болж хувирснаа дахин баталлаа. Бямба гарагт Стокгольмд өндөрлөсөн дууны тэмцээнд Украины дуучин Жамалия түрүүлэв. Тэр "1944" гэдэг дуундаа Крымын татаруудыг хавчин гадуурхсан талаар дуулсан байна. Гэхдээ Жамалия сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө "Энэ бол Орост эзлэгдсэн Крымын тухай дуу, 2014 оны талаар. Гэхдээ тэгж нэрлэсэн бол тэмцээнд намайг оруулахгүй байж магадгүй, иймээс би 1944 гэж нэрлэсэн" хэмээжээ.

Хоёрдугаар байранд Швед, гуравт Оросын  дуучин Сергей Лазарев оржээ. Уг нь үзэгчдийн саналаар Орос түрүүлсэн ч "Евровидение"-н шинэ дүрмээр шүүгчид хаалттай хуралдан Украиныг түрүүлсэнд тооцов. 

Германы "Abendzeitung" сонин энэ талаар "Дуу хөгжим гүүр болдог гэж 1975 онд манай Жой Флеминг дуулж байсан. Энэ бол "Евровидение" тэмцээний үзэл санаа. Одоо энэ тэмцээн улстөрийн тавцан болж, өөрийн өвөрмөц шинж чанараа алдлаа" гэж бичжээ. Тэр бүү хэл тус сонин "Германчууд Ковентрийг бөмбөгдсөнийг Англи улс сүлд дуу болгож болох юм. Өрнөд хэрхэн шөнийн цагаар Дрезденийг бөмбөгдөж байсан талаар германчууд дуу зохиох ёстой. Боснийчууд нөгөө Сребреницийн хядлагын талаар, харин Серб нь Дэлхийн II дайны үеэр хорватуудын үйлдсэн гэмт хэргийг дуулаг. Грекийн дуучин тэгэхээр 1940 онд фашист Италийн тухай түүхэн рэп үглэг. Тэгвэл дуу одоо гүүр биш харин дэлбэрэх бөмбөг болно" хэмээн егөөджээ. 

"Украинд зохиох 2017 оны тэмцээн дээр Польш улс Волынд болсон хядлагын талаар "1943" гэсэн дууг дуулж болох юм" хэмээн "Abendzeitung" сонин бичжээ. Волынд 100 мянган польш иргэнийг хядсаныг ийнхүү Герман эргэн сануулжж байна. Өнөөгийн Украин улсын өргөмжилж шүтээд байдаг бандеровчууд 1943-1944 онд Польшийн нутаг Волыноос польшуудыг хөөн гаргахын тулд аймшигтай хядлага үйлдсэн билээ. Албан ёсоор 100 мянган польш хүнийг хөнөөсөн гэдэг ч үнэндээ илүү байх магадлалтай. Волын үүний дараа Украины бүрэлдэхүүнд багтсан юм, хөрш орнуудын өөр олон газар нутаг шиг. 

Европын дууны энэ тэмцээний талаар Оросын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова "Дараагийн тэмцээн дээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын тухай дуулья. Би дахилтыг нь бэлэглэчихье: Assad bloody, Assad worst. Give me prize, that we can host" гэж мэдэгдлээ. Харин Оросын Тэргүүн шадар сайд Дмитрий Рогозин энэ тэмцээнд "Ленинграл" хамтлагийн дуучин Сергей Шнуровыг илгээхийг санал болгожээ. Рогозин "Мань эр ялахгүй, гэхдээ бүгдийг нь нэг тийш нь илгээчихнэ" гэж мэдэгдэв. Харин дуучин Сергей Шнуров өөрийн сурсан зангаар түүнд хараалаар хариу барьжээ. "Ийм цаг ирэх гэж дээ. 140 сая иргэнээс ганцхан нь тэднийг **** хаа нэгтийшээ илгэээж чадах юм гэнэ. Цөмийн их гүрний Тэргүүн шадар сайд ингэж Твиттертээ бичжээ" хэмээн Шнуров мэдэгдлээ. 

Ингэхэд Украин улс ялагчийн хувьд 2017 онд дараагийн тэмцээнийг зохион байгуулах ёстой. Гэтэл "Евровидение" тэмцээнийг зохион байгуулахад олон сая евро хэрэгтэй. Дайн дажинтай, эдийн засаг нь доройтсоор байгаа Украин энэ их мөнгийг хаанаас олох юм бол? Нэмж өгүүлэхэд, зарим нэгний тооцоолсноор "Евровидение" тэмцээнд Украин улс бүтэн жилийн төсвийнхөө 1,3%-ийг зарцуулах аж. Яагаад гэвэл "Евровидение 2015" тэмцээний төсөв 36 сая евро байсан билээ. Харин Евровидение 2016-н зардлыг одоо ч тооцож дуусаагүй байна. 
www.mnews.mn
 
1219
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улсын мөнгөөр тоглосон нь-I: 1.9 тэрбумын хэрэг Үзсэн   926 2020-04-23
  • Шилдэг хамтрагч /Хөгжилтэй бичлэг/ Үзсэн   1542 2015-04-07
  • Эр хүн гэдэг чинь ийм эмзэгхэн амьтан гэнэ Үзсэн   852 2018-12-07
  • Хүний сайхан сэтгэл МУСК Үзсэн   3198 2015-01-05
  • “Лалын улс”-ынхан Их Британийн таван иргэнийг хөнөөж буй бичлэгээ цацав Үзсэн   2701 2016-01-04
  • Үнэхээр хөгжилтэй ... хаха Үзсэн   1880 2015-01-09
  • Индүү ашиглан үсээ буржийлгаx 13 арга/ Бичлэг/ Үзсэн   2022 2015-07-29
  • Э.Нарангарав - Монголд ганцхан тэнцвэртэй нугаралт I 1-р шат I Дугаар 5 I Авьяаслаг Монголчууд 2015 Үзсэн   1707 2015-10-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.