|

БНСУ-д амьдардаг монгол залуус НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

БНСУ-ын Гангвон хотын Донхэе цагдаагийн хэлтсээс өчигдөр (2020.09.28) Монгол Улсын иргэн А (22 настай), Б (38 настай) нарыг хүний биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан талаараа мэдээллээ. 

Хэрэг явдал энэ сарын 21-ний 23:00 цагийн үед гарсан бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч С (48 настай)-тэй маргалдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Сэжигтэн А, хохирогч С нарын хооронд зээлсэн мөнгөний асуудал үүссэн бөгөөд маргаан даамжирч, сэжигтэн А, Б нар С-ийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна. 

Цагдаагийнхан сэжигтнүүдэд яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр (2020.09.29) хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ. 

Сануулахад, энэ оны долоодугаар сарын эхээр БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол залуучуудын дунд маргаан үүсэж, тэдний дөрөв нь нэгнийгээ ухаангүй болтол нь бүлэглэн зодсон хэрэг гарч, хохирогч болох 26 настай Г Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн дараа ухаан орохгүй байсаар нас барсан (2020.07.09) хэрэг гарсан. Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулан, мөрдөн байцаалт үргэлжилж байгааг мэдээлж байсан юм. 

Бичлэг үзэх
 



Хүний нутагт амьдарч байгаа монголчууд энэчлэн хулгай, дээрэм, зодоон, танхайн хэрэгт холбогдож, нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол давтагдах болсныг энэ удаагийн хэрэг нотлон харуулж байна. 

Эх сурвалж: Yonhapnews

914
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.