|

Солонгос улсад хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол эгч дүү хоёрыг саатуулжээ

Солонгос улсын Сөүл хотын Курү дүүргийн цагдаагийн газар тус улсад аялал жуулчлалын визээр зорчиж байсан Монгол улсын иргэн эгч дүү Б, А нарыг саатуулжээ. Тэдгээр нь 36, 32 настай бөгөөд дохиоллын систем дотор нь хийсэн хувцаснуудыг мэдрэхгүй байдлаар зориуд тоноглосон цүнх ашиглаж, нийт найман удаагийн үйлдлээр таван сая 620-н мянган воны хувцас, гутал, эд зүйлс хулгайлсан нь тогтоогджээ.

   Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах газрынхан Монгол эгч, дүү хоёрын хулгай хийхдээ ашигладаг тоноглосон гар цүнхэнд арван ширхэг хувцас хийсэн ч дохиоллын систем ажиллахгүй байгааг туршиж үзсэн байна. Тэд хулгайлсан эд зүйлсээ газрын шуудангаар Монгол руу илгээдэг байсан бөгөөд сүүлийн хоёр жилийн турш Солонгос улсад арав гаруй удаа зорчихдоо зөвхөн хулгай хийх зорилгоор очдог байсан байх магадлалтай ажээ.

   Тэднийг олон хоног эрэн сурвалжилсаны эцэст Монголчууд хамгийн их цуглардаг Сөүл хот дахь Монгол Тауны дэргэд хулгай хийхдээ ашигладаг цүнхээ үүрэн явж байхад нь саатуулсан байна.

 

2002
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.