|

Баянзүрх дүүрэг хоггүй “жишиг” дүүрэг болоход ойрхон байна

 

Баянзүрх дүүрэг хоггүй “жишиг” дүүрэг болоход ойрхон байна

Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр, амьдралын таатай орчинг бий болгох үүднээс  Улаанбаатар хотын хог хаягдлыг ангилан ялгаж, цуглуулж тээвэрлэх дэвшилтэт цогц аргыг  хэрэгжүүлэх арга замыг тусгажээ.

Баянзүрх дүүргийн хувьд 361 мянга гаруй хүн амтай бөгөөд тэн хагас нь гэр хороололд төвлөрөн амьдардаг. Газар нутгийн хувьд ч том учир энэ дүүрэгт жилийн жилд хог хаягдал асуудал байсаар ирсэн. Орчны бохирдол ил задгай, хаясан хог хаягдал тус дүүргийн гуу жалга бүү хэл гудамж талбайд хүртэл хогийн цэг үүсч, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бохирдуулахын сацуу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл дагуулсаар байгаа юм. Мөн ангилан ялгаж, цуглуулж тээвэрлэлт хийх зохион байгуулалтыг шийдвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх зэрэг хог хаягдлын хэмжээг багасгахад дорвитой хөдлөх нэгэн нөхцөл хэрэгтэй.

Гагцхүү үүнийг шийдвэрлэх гарц, шийдлийг Г.Ууганбаяр нэр дэвшигч олон жилийн ажлын туршлагаасаа олж авсны үндсэн дээр өнөөдөр баянзүрхчүүдэд түүнийг нь үр дүнтэй хэрэгжүүлэх боломж ирээд байна.

Хотын хөгжил дүүрэг, хороодоос эхтэйн учир нийслэлийн хамгийн том дүүрэгт МАН-аас буюу Г.Ууганбаярын дэвшүүлж буй хөтөлбөр биеллээ олох тэр үед Улаанбаатарын өнгө үзэмжид томоохон өөрчлөлт гарна. Харин энэ боломж БЗД-ийн 4-р тойргийн иргэд, сонгогчдын гарт бий.

Энэ бол дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь юм.



710
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.