|

Асури Повер Йогтой хамт дархлаагаа дэмжээрэй

 

Асури Повер Йогтой хамт дархлаагаа дэмжээрэй

 

Vipexpo.mn сайт дахь "Йог” буланд байрлах Асури Повер Йогыг танилцуулж байна.
Монголын хамгийн анхны повер йог гэгдэх Асури повер йог нь 2014 онд үүсэн байгуулсан бөгөөд өдгөө гурван салбартаа үйл ажиллагаагаа явуулж байна.
Повер йог нь өнөөгийн цаг үетэй уялдуулж гарсан харьцангуй шинэ урсгал юм. 1990 оноос Америкт үүссэн гэж үздэг. Фитнес болон Work out дасгалуудтай уялдуулан хийдэг бөгөөд анхлан суралцагч хичээллэх боломжтой. Богино хугацаанд галбиржих, эрүүлжих, уян хатан болох зэрэг үйл явц биед цогцоороо бий болдог. Түүнчлэн илүүдэл жингүй, стрессгүй тайван, нурууны зовуургүй, хуянгүй болох, хоолны дуршил буурах гэх мэтчилэн маш олон давуу талтай. Повер йогоор нэг сар хичээллэх нь Фитнессээр таван сар хичээллэхтэй тэнцэнэ. Үр дүнгүй тохиолдол үгүй, эхний өдрөөс үр дүн эхэлнэ. Нас, хүйс харгалзахгүй.
Энэтхэгт хамгийн анх йогийг эрэгтэй хүн 2000 гаруй жилийн тэртээ үүсгэсэн гэх түүх бий. Йогийг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэсэн ташаа ойлголт элбэг байдаг. Эрчүүд повер йогыг сонгосноор илүүдэл жингээс ангижирч, хурдан шаламгай хөдөлгөөнтэй болно. Стрессгүй тайван болж түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжих давуу талтай юм. Өдөрт ганцхан цагыг өөртөө зориулсан тохиолдолд энэ бүх гайхалтай зүйлсийг өөрийн бие дээрээ мэдрэх бөгөөд эрүүл мэндийн олон ач тустай юм.
Цар тахлын онцгой дэглэмийн хорио цээрийн энэ өдрүүдэд Асури Повер Йогын хамт олон аюулт өвчнийг асуудалгүй давах, дархлаагаа хамгаалах гайхалтай сургалтыг зохион байгуулах гэж байна.11-р сарын 17-ны өдрөөс эхлэн йог сонирхогч хүн бүрт зориулсан 10 хоногын онлайн сургалтаа ороход бэлэн болжээ.
Та энэхүү боломжийг алдалгүй бүртгүүлэхийг хүсвэл сургалтын төлбөр болох 25,000 төгрөгийг Хаан банкны 5030465578 тоот Энхболор дансанд шилжүүлэхэд хангалттай юм. Гүйлгээний утган дээрээ фейсбүүк нэрээ бичихээ мартуузай.
Мөн та шилжүүлгийн дүнг хийснийхээ дараа бидэнтэй холбогдон мэдэгдэнэ үү.
Бид шилжүүлгээр нь бүртгэлийг баталгаажуулан хүсэлтийг тань хүлээн авч тусгай группд оруулах болно.
Онлайн сургалтын давуу тал нь йог сонирхдог л бол гэр бүл найзуудтайгаа нэг дор хэдүүлээ ч хийх боломжтой. Цаг хугацаа үл хамааран хэдийд ч, хэдэн удаад ч үзэж хичээллэх боломжтой. Газар нутаг, хил хязгаар үл хамааран хичээллэх бүрэн боломжтой.
Карантины үеийн цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлцгээе..
Асури Повер Йогын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://vipexpo.mn/jyk/yoga/271-asuri-pover-yog.html холбоосоор орно уу.a

896
  • ”Чоно”- ”Чамайг хармааргүй байна” Үзсэн   712 2019-10-24
  • Дуучин Нара шууд нэвтрүүлгийг орхиж гарлаа Үзсэн   1204 2016-03-21
  • Дуучин Д.Болдын завгүй үедээ амжуулсан уран бүтээл Үзсэн   1157 2018-06-12
  • Амьдралд инээх зүйл олон бий Үзсэн   741 2020-01-31
  • "Мөнгөн харандаа" хамтлаг - Зүйрлэл MGLRADIO LIVE COVER Үзсэн   1567 2016-04-14
  • Нэгийг бодогдуулж Хоёрийг ухааруулна Зав гаргаж заавал үз !!! Үзсэн   15206 2014-07-25
  • Хөтлөгч Анхаагийн хурим нижгэр болжээ Үзсэн   1171 2018-07-04
  • Дуучин П.Баярцэнгэл Швейцарт Үзсэн   2414 2014-08-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.