|

Монголын тухай кино Гран При хүртлээ

Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) энэ сарын 19-нд онлайнаар эхэлсэн. Хэдийгээр наадам хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.

VIMFF наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын "Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.

Наадмын ерөнхий шүүгч Перуццо де Андраде "Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.


Гран-при: Морь номхотгогч (Франц).

Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).

Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)

Канадын шилдэг кино: Crux (B.C.)

Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)

Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).

Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)

Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)

807
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.