|

Саддам Хусейний охин аавыгаа дурслаа

 

Иракийн тэргүүн агсан Саддам Хусейний охин Рагад Саудын Арабын "Аль-Арабия” телевизэд ярилцлага өгчээ.

Рагад сүүлийн 15 жил хэвлэл мэдээллээр гараагүй байсан юм. Тэрээр ярилцлагадаа аавыгаа дурсаж, өнөөгийн Ирак орны байдлыг дүгнэсэн байна.

Рагад Хусейн "Аавыг цаазлуулсны дараа манай гэрбүл маш их зовлон үзсэн. Сири, Иорданы хооронд байн байн нүүдэг байлаа. Аавын үед Иракт хүмүүс аюулгүй байдалдаа санаа зовох юмгүй, итгэлтэй сайхан амьдардаг байсан” гэж хэлэхэд хөтлөгч "Гэхдээ тэр үед эрх чөлөөгүй байсан шүү дээ. Энэ талаар юу боддог вэ” гэж асуужээ.


Рагад "Эрх чөлөө гэж юу юм бэ? Булаан эзлэгчид дарангуйллыг устгаж, ардчилал тогтооно гэж манай газар нутагт ирсэн. Хэрэв тэд нарын авчирсан зүйлийг эрх чөлөө гэдэг юм бол тийм эрх чөлөө иракчуудад хэрэггүй. Одоо Ирак задран бутраад байна. Энэ бүхэнд Иран буруутай. Иран манай улсад хууль ёсны засгийн газар байхгүйг далимдуулан, Иракийг үнсэн товрого болголоо” гэж хэлсэн байна.

Саддам Хусейн маш харгис хүн байсан гэж хөтлөгч хэлэхэд Рагад "Аав бидэнтэй хамт загасанд явж, морь унан, усанд сэлдэг байсан. Гэртээ ирэхээрээ хүүхдүүдээ үнсээд сайн аав байсан. Би удахгүй Иракийн улстөрд оролцож магадгүй” гэж хариуллаа.

Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейн 2006 оны 12 дугаар сарын 30-нд цаазлагдсан юм.


684
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.