|

Дуучин Жэйсон Деруло өөрийг нь дуучин Ашертай "андуурсан" хоёр эрийг зоджээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
R&B урсгалын хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг болох алдарт дуучин Жэйсон Деруло (Jason Derulo) саяхан Лас Вегас хотын "Aria Resort" амралтын газарт зодоон хийсний улмаас цагдаад саатуулагджээ. Тодруулбал тэрээр тус амралтын газрын шөнийн клубээс гарч явахдаа түүнээр тоглоом хийж, буруу нэрээр дуудсан хоёр эрэгтэй рүү дайрсан байна.
Өдгөө 32 настай дуучин эрийн энэхүү зодооны бичлэг цахим орчинд шуугиан тариад байна. Өнгөрсөн 1-р сарын 4-ний шөнийн 2 цагийн үед Жэйсон "Aria Resort"-ын шөнийн клубээс гараад урсдаг шатны дэргэдүүр өнгөрч байтал тэнд байсан хүмүүсийн нэг нь "Hey, Usher! Fuck you, bitch!" хэмээн хашхирсан байна. 
Ингээд дуучин эр биеэ барьж чадсангүй, асуудал үүсгэгчид руу шууд дайрч, нэгийг нь цохиж унагасан нь бичлэг дээрээс харагджээ. Тэнд цугларсан хүмүүс, дуучны бие хамгаалагч, зочид буудлын хамгаалалтын албаныхан зодооныг арай хийн салгасан аж.

Удалгүй цагдаа нар ирж Жэйсон Дерулог түр саатуулсан боловч баривчлаагүй аж. Учир нь хохирогч хоёр эр түүний эсрэг гомдолгүй болохоо мэдэгджээ. Харин амралтын газраас түүнийг үймээн гаргасан шалтгаанаар хөөсөн байна.

Хэдий нэг хохирогчийн нүүрнээс цус гарсан нь бичлэг дээрээс харагдсан боловч Лас Вегасын цагдаа нар зодооны улмаас хэн нэгэнд гэмтэл учраагүй гэжээ.

Өдөөн хатгаж, тоглоом хийх зорилгоор түүнийг өөр нэг R&B од болох Ашерын нэрээр дуудсан хоёр эр дуучны эсрэг шүүхэд зарга мэдүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

2009 оноос хойш дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх болсон Жэйсон Дерулогийн "Wiggle", "Talk Dirty", "Whatcha Say" зэрэг 11 дуу нь 2 саяас дээш хувь зарагдаж, Платинум сингл хэмээх амжилтыг авчирсан билээ. Сүүлийн үед тэрээр кинонд тоглохын зэрэгцээ "ТикТок" сүлжээнд анхаарал хандуулж, 51 сая дагагчтай болоод байгаа юм.

Хувийн амьдралын тухайд тэрээр Жена Фрюмес хэмээх бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж, өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан ч харамсалтай нь хос хоёр удалгүй салж буйгаа зарласан билээ. Түүний хүү Жэйсон Кинг нь өдгөө 8 сартай аж.



438
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.