|

Sputnik: Дэлхийг шуугиулж буй ‘Монгол Металл’ хамтлаг

Металл урсгалаар тоглодог монгол залуусын "The HU” хамтлаг сүүлийн нэг долоо хоногийн дотор олон улсын амьд хөгжим сонсгогч, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж, цахим ертөнц дахь олон мянган залуусыг магтаалыг хүртэж байна. Тус хамтлаг орчин үеийн амьд хөгжмийн металл урсгалыг Монгол үндэсний хөөмий, ятга, морин хууртай хослуулан уран бүтээлээ туурвидаг юм. "The HU” хамтлагийн хоёр ч уран бүтээл Youtube хуудсанд тавигдсан бөгөөд "Yuve Yuve Yu” дуу зургаан сая гаруй хандалттай бол, Wolf Totem дуу гурван сая гаруй хандалттай болж чаджээ.

Мөн тэдний уран бүтээлийг Америкийн алдарт National Public радио онцолж, сошиал алдартнууд reaction бичлэг хийснээр хандалт нь хэдхэн өдрийн дотор хэдэн саяар өсчээ. Sputnik агентлаг "The HU” хамтлагийг "Хэдэн зууны тэртээх Чингис хааны байлдан дагууллын үеийг санагдуулам энэхүү гайхамшигт хөгжим нь тэртээ үеэс хойш Чингисийн үр сад дэлхийд дахин нэрээ мөнхөлж мэдэх юм” хэмээн тодорхойлсон бөгөөд металл урсгалыг фолк буюу ардын хөгжим нь нүүдэлчин монголчуудын соёлыг сэргээж дэлхийд таниулж байна гэв. Хөгжим сонирхогчид тус хамтлагийг амьд хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгосон гэж үзэж буй бөгөөд үүнийгээ "Hunnu rock” хэмээн нэрийдсэн байна.

Хамтлаг одоогоор Европын улсуудаар аялан тоглолттой яваа аж. Түүнчлэн, хөгжим судлаач сонирхогчид "The HU” хамтлагийн "Yuve Yuve Yu” дууг алдарт "Metallica”-тай зүйрлэн "өвөрмөц” "цор ганц” хэмээн сайшаажээ. Өөр нэгэн хөгжим сонирхогч "Монголын дайчин эрчүүдийн бахархал, өв соёл, үнэт зүйлстэй танилцах шиг боллоо. Өвөг дээдсээ хүндлэн өөрийн соёлоороо уран бүтээлээ чимж буй залуусыг хараад үнэхээр бахархаж байна. Цаашдаа илүү ихийг хүлээх болно” хэмээн бичжээ.

989
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.