|

“Kia EV6 GT” загвар 2023 оны дэлхийн шилдэг автомашинаар өргөмжлөгдөв

"Kia” корпорацын "Kia EV6 GT” загвар Нью Йоркийн Олон улсын авто салонд зохион байгуулсан 2023 оны Дэлхийн автомашины шагнал гардуулах ёслолын үеэр 2023 оны дэлхийн автомашинаар шалгарч, гайхалтай амжилт үзүүллээ.

Оны шилдэг автомашиныг 32 орныг төлөөлсөн автомашины салбарын 100 шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчид тодруулсан байна.

Шүүгчид дэлхий дахинд үйлдвэрлэгдэж буй төрөл бүрийн загварын тээврийн хэрэгслүүдээс шилдгийг нь сонгохдоо "Kia” автомашинууд нь тус брэндийн нийгэмд тустай инновацын шийдлийг үйлдвэрлэх хүсэл эрмэлзлийг дахин баталж, "Итгэл төрүүлсэн хөдөлгөөн” үзэл санаатай нийцэж буйг харуулсан хэмээн үнэлжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр "Kia” корпорацын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хо Сунг Сонг "Дэлхийн шилдэг автомашины шагналын шүүгчдээс ийм үнэлгээ авах нь асар их нэр нэр төрийн хэрэг юм.  "Kia” тогтвортой шийдлийн салбарт дэлхийд тэргүүлэгч болох зорилго тээн, шинэчлэгдэхийн хэрээр, бид хэрэглээнд төгс нийцсэн, ухаалаг байдал, технологи, загвараараа хэрэглэгчдэд итгэл төрүүлсэн тээврийн хэрэгсэл бүтээхийн тулд хүчин зүтгэсээр байна. Энэ нэр хүндтэй шагнал бидний стратегийн амжилтын бас нэн илэрхийлэл юм” хэмээн ярьжээ.

2023 оны дэлхийн шилдэг автомашинаар тодорсон "Kia EV6 GT” загвар нь 2022 оны автомашин болон 2023 оны Хойд Америкийн шилдэг хэрэглээний автомашин зэрэг өргөмжлөл хүртсэн жишиг загварын шилдэг шийдлийг санал болгож байна. Тус загвар нь 430 кВт хосолмол хүчин чадалтай, 365 секундэд 100 км/ц хурд авч, 260 км/ц хурдлах чадвартай. Түүнчлэн, бүрэн цахилган "EV6 GT's” загвар нь нэг цэнэглэлтээр урт замыг туулах чадвартайгаас гадна саруулхан интерьер, нарийн дизайнаараа уламжлалт түлшээр ажилладаг спорт автомашинуудтай ширүүн өрсөлдөж, ийнхүү ялалт байгуулжээ.

"EV6 GT” загвар нь хөдөлгөөн нь шинэ газар үзэж, шинэ харилцаа үүсгэж, шинэ мэдрэмж авах боломж олгодог хүний хөгжлийн түлхүүр гэсэн "Kia” брэндийн шинэ чиг хандлагыг илэрхийлэл болж байна.

"Kia” нь хэрэглэгчдэдээ сонирхолтой бүтээгдэхүүн, инновац шингэсэн автомашины өргөн сонголт, тав тухтай үйлчилгээ санал болгох замаар чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгохыг зорьж байна.

1944 онд байгуулагдсан "Kia” корпорац өдгөө 52 мянга орчим ажилтантай. Зургаан улсад үйлдвэртэй тус корпорац нь 190 зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг байна.

875
  • Өдөрт дэлхий дээр 25.000 хүн өлсгөлөнгөөр үхэж байна Үзсэн   1104 2016-03-25
  • 1980-аад онд үйлдэгдсэн "Гэзэгт" Алтанбаганын танхай хэрэг Үзсэн   992 2018-11-29
  • Валидол 31 ний тусгай дугаар Үзсэн   4928 2015-01-01
  • Ж.Батзандан: "Монгол шуудан"-г луйвраар хувьчлах гэж байгаа юм биш биз? Үзсэн   957 2016-11-09
  • Эротик зураг авахуулсан эмэгтэй ба түүний нөхрийн бичсэн гайхалтай захиа Үзсэн   1098 2016-04-26
  • Comedy Wood - Хошин шог Үзсэн   1492 2015-01-12
  • Ах дүү 3 монгол кино шууд үзэх Үзсэн   1890 2019-02-11
  • Монгол төр цэвэр ариун байг /Бичлэг/ Үзсэн   1689 2014-11-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.