|

"Дэлхийн топ циркчин" тэмцээнд А.Уранбилэг өрсөлдөж байна

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх "Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэг "Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцон шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгараад байна.

Тус тэмцээнийг Канадын "Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулж байгаа юм. Орон орны мэргэжлийн циркийн жүжигчид шүүж буй тус тэмцээн нь 2020 оны зургаадугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр эцсийн шатны шалгаруулалт нь дуусах аж. 

Монгол Улсаас оролцож буй уран нугараач А.Уранбилэг одоогийн байдлаар шүүгчдээс хамгийн их санал авч нэгдүгээрт бичигдсэнээр шилдэг зургаан оролцогчийн нэг болсон байна.

Шилдгийн шилдэг оролцогчийн үзүүлбэрийг зургаадугаар сарын 28-н хүртэл тэмцээний албан ёсны суваг болох Youtube/cirqueLIFE channel дээрх Like-ын тоогоор шалгаруулах тул эх орныхоо нэрийг олон улсад мандуулж буй уран нугараач А.Уранбилэгийн үзүүлбэрт Youtube сувгаар нэвтэрч like дарж дэмжихийг уриалж байна.

А.Уранбилэг нь зургаан настайгаасаа хойш 20 гаруй жил мэргэжлийн уран нугараачаар ажиллаж, Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа авьяаслаг, чадварлаг бүсгүй юм.

Ташрамд дурдахад, тэрбээр "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг наймд шалгарч байв.


808
  • Эрчүүдээ гэж... /хахаха/ Үзсэн   4648 2015-03-23
  • 2014-05-18-нд болсон цаг уурын сонирхолтой үзэгдэл /video/ Үзсэн   2150 2014-10-05
  • 60 minutes of Just for Laughs 2 ! Үзсэн   14397 2014-07-19
  • Д.Хонгорзул - Зоримог бүсгүй | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1180 2016-10-24
  • Хошин шогийнхны хөгжилтэй рекламууд Үзсэн   1083 2017-07-20
  • Гайхалтай бас аюултай үзүүлбэрүүд Үзсэн   1717 2014-12-26
  • Нүхэнд унасан баавгайг эксковатор ашиглан суллажээ /бичлэг/ Үзсэн   1251 2016-11-29
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1255 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.