|

Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа "нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

Өөрөөр хэлбэл биедээ тийрэлтэт хөдөлгүүр бүхий тусгай өмсгөлтэй хүмүүс хоорондоо уралдаж ниссэн гэсэн үг.

Үүнийг бас жүжигчин Роберт Дауни Жуниорын бүтээснээр олон улсад танигдсан Марвел студийн "Iron Man” киноны үйл явдал бодит амьдрал дээр хэрэгжсэн гэхэд болно.

"Хүссэн газартаа нисээд хүрдэг болох хүний мөрөөдөлд хамгийн их ойртсон тохиолдол гэхэд болно. Марвелын супер баатруудыг графикаар бүтээсэн бол бид үүнийг амьдрал дээр бодитой болгоход хамгийн их ойртсон гэж би бодож байна” гэж уралдааныг санаачлагч Gravity Industries компанийн үүсгэн байгуулагч Ричард Браунин ярьжээ.

Тус компани хэдэн жилийн өмнө өөрийн бүтээсэн тийрэлтэт хөдөлгүүрийг Их Британийн тэнгисийн цэргийн алба хаагчид өмсгөн байлдааны хөлөг онгоцны тавцан дээр буулгаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Gravity Industries бүтээгдэхүүнээ улам сайжруулсны дараа Дубай хотын Спортын Зөвлөлд уралдаан зохион байгуулах санал тавьжээ.

Тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа алдартай Дубай хотын эрх баригчид олон жилийн өмнөөс агаарын тээврийн янз бүрийн хэлбэрүүдийг сонирхон судалж, туршиж байгаа.

Тухайлбал дэлхийн анхны нисдэг такситай хот болохоор сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа билээ.

Өчигдрийн уралдаанд 1,500 морины хүчтэй тийрэлтэт хөдөлгүүр бүхий өмсгөлтэй нисгэгчид оролцжээ. Энэ нь ихэнх спорт ангиллын автомашины хөдөлгүүрээс хүчтэй гэсэн үг юм.

Ийм хөдөлгүүрүүд Airbus A380, Boeing 777 нисэх онгоцнуудтай ижил төрлийн түлш шатахуун хэрэглэдэг байна.

Өмсгөлийн хурд 128 км/цаг хүрэх боломжтойг Gravity компани мэдээлжээ.

Уралдааныг усан дээр зохион байгуулсан нь аюулгүй байдлыг бодолцсонтой холбоотой гэнэ.

Нисгэгчид усан дээр байрлуулсан саадуудыг тойрон уралджээ.

Анхны уралдааны үеэр нэг осол гарсан байна. Эмиратын нисгэгч Ахмед аль-Шеххи өндрөө алдан усанд унасан ч удалгүй хөвж гарч ирээд аврагчдад эрхий хуруугаа гозойлгон харуулж байв.

Энэ үеэр зарлагч түүнийг тэмцээн эхлэхээс ердөө 12 хоногийн өмнө бэлдэж эхэлснийг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

931
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.