|

"Дүнжингарав" уралдаан шөнө зохион байгуулагджээ

Монголчууд үзэх дуртай морин уралдааныг өвлийн улиралд зохион байгуулах хориотой байдаг. Гэвч "Дүнжингарав" уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө дөлөөр зохион байгуулагдаад авав. Монголд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Үүнд өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх хэмээх зүйл багтсан байдаг бөгөөд тус уралдаан ийнхүү зохион байгуулагдсаар байна. Тус уралдаанд оролцсон уяачид морь болон унасан хүүхдээ хайн хашхиралдацгааж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж олны эгдүүцлийг ихэд хүргээд авсан бөгөөд одоогоор хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл хаалттай хэвээр байна. Хориглоод байхад л уралдаан зохиогоод үүнд нь бяцхан хүүхдийн амь насыг үл хайхран оролцож байгаа уяачдад хэн хариуцлага тооцох вэ? Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ ийм зүйлээс болж алдаж байгаа энэ болчимгүй үйлдэл хэзээ зогсох юм бол доо. Хариуцлага тооцох хүмүүс нь хаагуур юу хийж яваа вэ?
 

1375
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.