|

Хараагүй жолооч цагт 323 километр хурдалжээ (видео)

Банкны ажилтан асан Майк Ньюман хараагүй жолооч нарын дунд дэлхийн хурдны дээд амжилтыг хэд хэдэн удаа тогтоож байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаа шинэ амжилт үзүүлжээ. Nissan GT-R уралдааны машинаар мань хүн цагт 320 гаруй километр хурдалсан гэнэ. Дээд амжилтын албан ёсны батламжийг Гиннесийн амжилтын номынхон удахгүй гардуулах аж.


Түүний энэ давхилт Их Британийн Умард Йоркшир гүнлигийн Йорк хотоос холгүйхэн орших Эвингтон нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвас дээр болжээ. Ньюман автомашинаа богино холбоогоор ааваасаа авч байсан зааварчилгааны тусламжтайгаар удирдсан аж. Хоёр удаагийн оролдлогоор түүний жолоодож явсан машины дундаж хурд цагт 323 километр болсон гэнэ.


Өөрийн анхны дээд амжилтыг Ньюман 2003 онд тогтоосон билээ. Тэгэхэд мань хүн XKR загварын "Ягуар” машинаар цагт 232.8 километр хурдалжээ. Гурван жилийн дараа Ньюман BMW M5 машинаар цагт 286.4 километр хурдалсан юм. 2010 онд түүний дээд амжилтыг Ferrari F430 машин хөлөглөсөн Туркийн поп дуучин Метин Сентурк эвджээ. Түрэг эр цагт 292 километр хурдалж чадсан байна.
 


- See more at: http://www.wikimon.mn/content/56242.shtml#sthash.aLnFUCoe.dpuf
1852
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.