|

Дугуйт тэшүүрийг “хашраагч” зургаан настай хүү

Дугуйт тэшүүрийг төгс эзэмшсэн 6 настай, Энэтхэг Гаган Сатиш хүүг танилцуулж байна. Тэрээр дугуйт тэшүүртэйгээ машин доогуур сурамгай гэгч нь гарчихдаг аж. Хүү тэшүүртэйгээр хөлөө хоёр тийш сунган 70м газрыг 29 секунтийн хугацаанд туулжээ. Мөн 39 машины доогуур гарсан юм. Гаган Сатиш "Би гурван настайгаасаа л эхлэн дугуйт тэшүүрээр гулгаж байгаа. Одоо найзууд минь намайг дуурайн тэшүүрээр их гулгах болсон. Миний дараагийн зорилт 100 машин доогуур гарах явдал. Мөн олимпийн наадамд оролцох маш их хүсэлтэй байгаа” гэжээ. Тэрээр тэшүүрийн клубт явахыг хүсдэг ч түүнийг дэндүү балчир гээд оруулдаггүй гэнэ. Түүний ээж, 28 настай Хэма Сатиш "Миний хүү их уян налархай биетэй. Энэ нь түүнд тэшүүрээр гулгахад их нөлөөлдөг. Тэр олон удаа унаж бэртэж байсан ч шантралгүй үргэжлүүлсээр л байдаг” гэжээ. gogo.mn
4743
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1373 2017-04-26
  • “Bad Boys for Life” кино “Box office”-ийг тэргүүллээ Үзсэн   973 2020-01-21
  • Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна Үзсэн   1155 2016-05-18
  • УИХ-н гишүүн Г.Уянгын "ТВ-9" телевизид өгсөн сонирхолтой ярилцлага /видео/ Үзсэн   1299 2015-10-20
  • “Enterprise drone” арга хэмжээ Монголд Үзсэн   954 2019-02-14
  • Ийм хаалгач, гоол гэж байх уу даа Үзсэн   1315 2016-01-26
  • Хөөрхөн бичлэг - Let it go Үзсэн   1797 2014-08-12
  • Кавай Леонард ”аварга” сагсан бөмбөг тоглов (видео) Үзсэн   2035 2014-09-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.