|

Тосгоны захирагч нохой (видео)

Америкийн Миннесота мужийн Корморант гэдэг суурингийн оршин суугчид Дюк гэдэг хочтой долоон настай нохойг захирагчаараа сонгожээ. Тэндхийн 12 оршин суугч оролцсон сонгуулиар энэ гэрийн тэжээвэр амьтан үнэмлэхүй ялалт байгуулсан гэнэ. Дюк нохой маргааш буюу наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх жил бүрийн үзэсгэлэн яармагийн үеэр албан тушаалаа хүлээж авах юм.


Өөрийн сууринг нэр төртэй төлөөлөхийн тулд Дюк гоо сайхны салонд таван цаг суухад хүрчээ. Дээр нь түүнд шинэ бортгон малгай, хүндэт туузыг гардуулсан байна. Шинээр сонгогдсон захирагч өөрийн ялалтыг ямар нэг байдлаар тайлбарлаагүй бөгөөд зураглаачийн дуран авай руу найрсгаар харжээ.


Дюк бүтэн нэг жилийн туршид уг суурингийн тэргүүн нь байх юм. Шинээр сонгогдсон захирагчийн цалинг тэндхийн амьтны дэлгүүр олгоно. Тэд түүний бүтэн жилийн хэрэгцээний хоол ундыг нь даах аж. - See more at: http://www.wikimon.mn/content/56249.shtml#sthash.U8bZHmKs.dpuf
 
2072
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.