|

Хагас нүцгэн Кристиан Роналдо руу мөстэй ус цутгав /видео/

Хөлбөмбөгийн алдарт "Реал” клубын хагас хамгаалагч Кристиан Роналдо ALS Ice Bucket Challenge хэмээх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцжээ. Дотуур өмднөөс өөр хувцасгүй тамирчин эр өөрийгөө мөстэй, цэв хүйтэн усаар булхахыг зөвшөөрсөн байна. Түүний энэхүү бичлэг YouTube-д хит болж, ганц хоногийн дотор хагас сая гаруй хүн үзлээ хэмээн Mirror-т мэдээлжээ.

Тэрээр "Би өөрийн буухиаг Женнифер Лопес, Бейонсе, Лили Уэйн нарт дамжуулна” гэж найзууд нь түүн рүү том ууттай мөстэй ус хийхийн өмнөхөн өгүүлсэн аж.

The ALS Ice Bucket Challenge үйл ажиллагааны гол зорилго нь өвчтнүүдэд туслах явдал бөгөөд оролцох нөхцөл нь ч их энгийн юм байна. Түүнд оролцогч нь мөстэй хүйтэн ус хувингаар өөр рүүгээ хийлгэх бөгөөд үүнийгээ бичлэг болгон интернетэд тавих үүрэгтэй гэнэ. Дараа нь, энэхүү үйлдлийг нь давтаж гүйцэтгэхийг 2-3 найзаасаа хүсэх ба тэд нэг хоногийн дотор уг үйлдлийг гүйцэтгэх ёстой юм байна.

Оролцогчид энэ үед 10 доллараас дээш хэдийг ч өөрийн хүслээр өвчтнүүдэд хандивлаж болох ба энэ удаагийн арга хэмжээнд энгийн иргэдээс гадна Марк Цукерберг, Жастин Тимберлейк, Билл Гейтс, Жимми Феллон.зэрэг  олны танил эрхмүүд оролцсон аж.

 

 

2234
  • Эгэл ардын дунд орших ардын гоц авъяастан Үзсэн   1618 2015-05-19
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   827 2019-02-25
  • Europoos.S.com хаягтай Online shop- оос захиалга хийсэн иргэдийн ачаа, бараа гаалийн агуулахад гацсан асуудлаар тодруулга хийж байна... Үзсэн   642 2022-03-24
  • Амьтад толинд өөрийгөө хараад яадаг вэ Үзсэн   1351 2015-06-17
  • Хөлөөрөө толгойгоо 134 удаа цохиж Гиннесийн номд оров Үзсэн   1528 2015-08-17
  • Б.Лхагважав: Оюутолгой төсөлд "Монголын арбитрийн шүүхээр шүүлгэнэ" гэх заалт оруулж болох байсан Үзсэн   1381 2015-04-02
  • Дуучин Заяа "Зөрүүдхэн" минь хэмээх шинэхэн клипэндээ эхнэрээ тоглуулжээ Үзсэн   1006 2018-11-17
  • Үнэхээр сэтгэлийн бэлэг гэдэг агуу шүү. Баярлалаа Үзсэн   1906 2014-08-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.