|

Кёкүтенхо Н.Цэвэгням “Ice Bucket Challenge”-д нэгдэж мөстэй хүйтэн ус дээрээсээ асгууллаа /видео/

 

Сүүлийн хэдэн долоо хоног толгой дээрээ хүйтэн ус асгаж буй олны танил хүмүүсийн сонирхолтой бичлэг фэйсбүүк, инстаграммаар дүүрэн байгааг та анзаарсан биз ээ. Энэ бол дэлхий даяар хүчээ авч буй "Ice Bucket Challenge” аян юм.

"Ice Bucket Challenge” буюу "Мөстэй усны сорилт /дуэль/”-ыг АНУ-ын "ALS Association” сангаас хандив цуглуулах зорилгоор эхлүүлжээ. ALS гэдэг нь хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж улмаар үхэлд хүргэдэг эдгэрэшгүй хүнд өвчин юм. Мөстэй цэл хүйтэн ус дээрээсээ асгаснаар хүний бие тэрхэн хугацаанд мэдээгүй болж, сааталд ордог бөгөөд тэрхүү өвчинг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү аянг эхлүүлсэн байна.

Өнөөдөр дэлхийн олон алдартнууд энэхүү аянд нэгдэж бие биенийгээ уриалан дуудсаар байна. Энэ арга хэмжээнд одууд оролцсоны дараа энгийн хүмүүс ч бас оролцож эхэлсэн бөгөөд "Ice Bucket Challenge” хоёрхон долоо хоногийн дотор дөрвөн сая ам.долларын хандив цуглуулж чадсан юм. Тэгвэл дэлхий даяар шуугиан тариад байгаа энэ арга хэмжээнд Монголын олны танилууд ч нэгдэж эхэлсэн байна. Тэрээр ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй цусны хорт хавдартай хүүхдүүдэд 50-100 мянган төгрөг хандивлах болзолтой аж. Монгол дахь "Ice bucket challenge”-ийг "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка эхлүүлсэн бөгөөд тэрээр "Эмоци” продакшны жүжигчин Төтөг дуэльд дуудсан юм. "Ice bucket challenge” аянд "Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батушка, "Эмоци” продакшны жүжигчин Төтө, "Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаа, жүжигчин Б.Тамир, "Маск” продакшны жүжигчин Алдар, реппер Жий, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, "Шинэ үе” продакшны жүжигчин Билгүүн, "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагай нар нэгдэж, өөрсдийнхөө дээрээс ус асгаад байгаа. Тэгвэл Мэргэжлийн сумо бөх Кёкүтенхо Н.Цэвэгням "Ice Bucket Challenge” нэгдэж мөстэй ус асгууллаа. Ингээд бичлэгийг хүргэж байна.

2838
  • Зейн Малик экс найз бүсгүйдээ дуу зориулав Үзсэн   1045 2018-04-17
  • Энэ одоо юу вэ Үзсэн   1648 2015-03-19
  • Нью - Йоркийн метроны од бяцхан охин Үзсэн   1092 2014-12-17
  • Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ? Үзсэн   1067 2018-01-11
  • "Цензургүй яриа" нэвтрүүлэг УИХ-н гишүүн Н.Номтойбаяр Үзсэн   2641 2014-07-15
  • "Indian smile" Энэтхэг ресторан Үзсэн   2516 2015-01-14
  • Сайн найзууд цагаа олж гарч ирнэ гэж энэ байх даа Үзсэн   1091 2016-02-03
  • Shildeg ungu Arhichin Hoshin shog Үзсэн   4913 2014-07-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.