|

Байраа луйвардуулсан эмэгтэй амиа золиослоно (видео)

ХЗХ-дын үйлчлүүлэгчид хохирогчид болон хувирсанд төрийн хариуцлагагүй байдал их нөлөөлсөн гэдгийг УИХ-ын даргын 2006 оны 99 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоон, дүгнэлт гаргасан байдаг. Монгол улсын Ерөнхийлөгч ч "Хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг ТӨР бүрэн барагдуулах нь шударга ёсонд нийцнэ" гэж онцлон тэмдэглэж, төрийн байр суурийг тодорхойлж байсан.

ХЗХ-доос хураагдсан хөрөнгө дээр суурилан, хоршооны хохирогчдын хохирлыг богино хугацаанд бүрэн барагдуулах боломж байсан боловч, төрийн байгууллагууд болон, төрийн албан хаагчдын сэтгэлгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хохирол барагдаагүй, тэр бүү хэл зарим эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглан, хоршооны хөрөнгийг завшин үрэгдүүлснийг Хууль зүйн сайдын 2012.10.24-ний А/47-р тушаалаар байгуулагдсан, хохирогчдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг шалгалт хийх явцдаа тогтоосон.

ХЗХ-ны хохирогчдын дунд 2013 оны эхээр хийсэн судалгаагаар олон хохирогч амь нас, эрүүл мэнд, гэр бүл, орон байр, өр зээл, сэтгэл санаа, ажил сургуулийн ноцтой хүнд хохиролд орсон нь тодорхой болсон. ХЗХ-ны дампуурлаас болж, 100 гаруй мянган хүн янз бүрийн байдлаар хохирол үзсэн байна.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өгсөн чиглэлээр байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, ХЗЯ-ны сайд Х.Тэмүүжин 2013.4.23-нд Хохирол барагдуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч, үндэслэлгүй шалтгаанаар 2014 оны 1-р сард эцсийн хэлэлцүүлгийн өмнө эргүүлэн татаж, хуулийн үзэл баримтлалыг өөрчлөн өөр хууль оруулсан алдаатай үйл ажиллагаа явагдсан.

Өнөөдөр Монголын төр, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн үүргийнхээ дагуу, 2014.4.24-нд батлагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулиа нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хоршооны хохирогчид хохирлоо барагдуулгахдаа, төрийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулахыг шаардаагүй. ХЗХ-дын дампуурлын хэргээр ажиллахад төрд 29 тэрбум 161 сая төгрөг төвлөрсөн байдаг. Энэ мөнгө л хохирлыг барагдуулахад үндсэндээ таарах юм.

Гэтэл төрийн зүгээс аргацаах, гал унтраах, цаг алдуулах л арга хэмжээнүүд авч ирэв. Саяхан, нэг сая төгрөгөөс доош хохиролтой хохирогчдын хохирлыг барагдуулсан нь иргэдийг төрөөс ялгаварлан үзэхгүй байх тухай Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал болжээ. Бага хохирсон нь хохирогч, их хохирсон нь хохирогч биш юм шиг ингэж хандаж болохгүй. 2014.5.13-нд бидний зүгээс Ерөнхий сайдад санал болгосон аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Анх ХЗХ-д дампуурах үеэс хойш, өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин, зарим нь 10, түүнээс дээш дахин өсч, мөнгөний ханш унаж, төгрөгийн худалдан авах чадамж ихэд буурсныг харгалзан үзэж, хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахдаа ханшийн өөрчлөлтийг тооцон, тоон үзүүлэлтийг бус, чанарын үзүүлэлтийг эрхэмлэж, тэр үеийн тоон үзүүлэлтийг өсгөн бодитойгоор барагдуулах ямар боломж буйг судлан хэрэгжүүлэх ч хэрэгтэй юм.

Хоршоодын 6 мянган хохирогчид, хохирлыг барагдуулах асуудлыг нэн даруй, нэг мөсөн шийдвэрлэхийг шаардан, эрс тэмцлийн шинэ давалгааныг эхлүүлж байна. 9-р сарын 10 буюу Хэлмэгдэгчдийн өдрийн 12 цагт Чингис хааны талбайд эдийн засгийн хэлмэгдэгчид буюу хоршоодын бүх хохирогчид, ар гэрийнхэн нь ирж, эрх ашгаа хамгаалан тэмцэхийг уриалъя! Одоо болноо!

Монгол улсын төрд хандаж:
-Хоршоодын бүх хохирогчдын он жил дамнан сунжирч ирсэн хохирлын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хохирлыг нэгмөсөн, бүрэн барагдуулахыг шаардаж байна!

-2012.4.24-нд батлагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулиа үл ойшоохоо больж, 100 гаруй мянган хүний эрх ашгийг хөндсөн хууль гэдгийг ухамсарлан, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг, өөрчлөлт оруулах аваас өмнө нь хохирогчдоор хэлэлцүүлж, ил тодоор, эерэг байдлаар өөрчлөхийг шаардаж байна!

-Хэрэв бидний шаардлагыг эс хүлээн авбаас, өргөн хэмжээний жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг эсэргүүцлийн бүхий хэлбэрийг сонгон, зорилгодоо хүртлээ, тууштайгаар, эрс шийдэмгий тэмцэхээ илэрхийлж байна!
 
1880
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-09-09
    • Бичсэн: JimmiNu
    YaAY0O http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
    • Огноо: 2017-05-19
    • Бичсэн: JimmiXzSq
    f8tX44 http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com
    • Огноо: 2016-12-28
    • Бичсэн: Barnypok
    RJzi3e http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
    • Огноо: 2016-10-10
    • Бичсэн: Fermin
    Who's calling? http://www.cfastresults.com/why-cfast/ mud independent can you buy cymbalta online cleaning But the system seems to be creaking. Accountants say individuals and companies are having difficulty accessing HMRC records. Others report erroneous information finding its way into workers’ tax codes. This could lead to the wrong tax being paid and future sums being owed – in either direction.
    • Огноо: 2016-09-02
    • Бичсэн: Duncan
    Who do you work for? https://gist.github.com/b9f36c01b7f4003e7dbae35dd12c7b45 underline channel ordering levitra canada grandparents Levine, Maroon 5’s lead singer, and Prinsloo, a Victoria’s Secret Angel, started dating last year. Relationship troubles broke them apart several months ago. During their separation, the 34-year-old musician was seen getting cozy with Sports Illustrated model Nina Agdal.
    • Огноо: 2016-08-31
    • Бичсэн: Micah
    I'm on business
    • Огноо: 2016-08-10
    • Бичсэн: JimmiXS
    VDALeB http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com