|

Ханхүү Харри аймшигтай осолд оржээ

Их Британий ханхүү Харрийн машины цуваа Лондоны төвд амьтны хүрээлэнгийн ойролцоо авто машины осолд оржээ. Ханхүүг хамгаалж явсан цагдаагийн мотоцикл асар их хурдтайгаар такси очиж мөргөсөн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр осол болсон газар "нядалгааны газар шиг аймшигтай байсан" гэнэ.

Toyota Prius машиныг мотоциклоороо очиж мөргөсөн цагдаа ослын газраас 9 м хол шидэгджээ. Таксины жолооч хүнд шархадсан бөгөөд түүнийг аюулгүйн дэр л аварчээ. Одоо тэд эмнэлэгт эмчлүүлж байна.

Ханхүү Харри өөрөө гэмтээгүй ч шоконд орсон хэмээн "Daily Mail" сонинд бичжээ. Энэ ч аргагүй, түүний эх Диана гүнж аймшигтай осолд орж, амиа алдсан билээ. Ханхүүгийн range rover машин дүрмийн дагуу нэлээд зайтай явж байсан нь аз болжээ.

Ханхүү хоёр гараараа толгойгоо барин машинд сууж, үе үе ослын газар луу сэтгэл түгшин харж байсан талаар гэрчүүд ярилаа. "Харри бүтэн өдөржингөө нервтэж, осолд орсон хүмүүсийн бие сайн эсэхийг лавлаж асуусан. Тэгээд тэдний биеийн байдал гайгүй гэдгйиг сонсоод сэтгэл нь амарсан" хэмээн ханхүүгийн бие төлөөлөгч мэдэгдэв.

"Ханхүүгийн машин 4 мотоциклоо дагуулан хар хурдаараа давхиж явсан" хэмээн нэрээ нууцлахыг хүссэн унадаг дугуйтай эр ярьжээ.

Мөрдөн ажиллагаа хэдийн эхэлсэн талаар Лондоны цагдаагийн газар мэдээллээ.

 

 



www.mnews.mn

 

2432
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.