|

Оросуудыг гайхашруулах Монгол хөх толбо

Мэдээний зураг,

ОХУ-д "Монгол хөх толботой” хүүхэд төрсөн явдал олныг гайхашруулж байгаа аж. Саяхан Оросын НТН телевизээр гардаг «Дом-2» шоу нэвтрүүлэгт оролцсон нэгэн Орос эмэгтэйн хүүхэд яахын аргагүй хөх толботой байсан нь телевиз үзэгчдийг шуугиулаад авчээ.  Ольга Васильевна Гобозова гэх уг эмэгтэйн хүү Робертын ууц хонгоны хэсэг хөх няц болсон мэт өнгөтэй байсанд цочирдсон Оросууд "Нуруун дээр нь зориуд алгадсаар байгаад хөхрүүлсэн байна” гэж бодсон гэнэ. Учир нь хүүхдийг хэвлийд байхад эх нь хүйсэн дээрээ зөөлөн алгадаж байвал хурдан төрдөг гэх яриа Оросуудын дунд байдаг аж. 

Гэвч энэ нь дэлхий дахинд Монгол толбо гэж нэрлэгддэг, хүүхдийг ой хүрэхээр арилж үгүй болдог төрөлхийн онцлог байдаг гэдгийг нэвтрүүлгээр тайлбарласан байна.

Гэтэл мөн Алиана өөрөө бага байхдаа ийм толботой байснаа хүлээн зөвшөөрсөн явдал дахиад бас шуугиулаад авчээ. Тэгэхээр олон хүн үзэх дуртай телевизийн уг шоуны оддын дотор Монгол цус холилдсон хүмүүс байдаг байх нь. Мэдээж байлгүй яахав, Алтан ордны хаант улсын үеэс Монгол цус, Славян үндэстэнтэй холилдож эхэлсэн гэдгийг Оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг билээ.


1808
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.