|

Ард түмний хайртай хүүг Азийн наадмын шүүгчид “гомдоолоо”

Азийн наадам өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжилж байна. Өдгөөг хүртэл манай тамирчид чамлахааргүй ам­­жилт үзүүлж, зарим нэг нь ард түмний баатар болоод байгаа билээ. Гэ­тэл өчигдөр боксын эрэг­тэй­­чүүдийн 56 кг-ын жинд МУГТ Н.Төгсцогт эзэн орны тамирчинтай ту­лал­даж, шударга бусаар ялаг­дал хүлээсэн юм.

Олимп, дэлхийн мөнгөн ме­­дальт ард түмний хайр­тай хүү Н.Төгсцогт гурван үеийн турш өрсөл­дөгчөө илүүр­хэж ёс­той л нэг "зо­дох” шиг бол­сон. Гэтэл шүүгчийн шийд­вэр хуу­дуу­тай гарч монгол­чуудын ур­мыг хугалж орхив.

Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бай­гаагаа илэрхийлж, рингээ орхилгүй хэдэн минут зогссон боловч өрсөлдөгч тамирчин болон Англи, Фин­лянд, Аргентин улсын шүүгчид "Гэмт хүн гэл­бэлзэнэ” гэгчээр нүд ирмэхийн зуур "зайлж” одсон.

Байдал нэгэнт бишдсэн тул Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шударга бусаар ялагдал хүлээлгэсэн гэж үзэн, Н.Төгсцогтын тулааны бичлэгийг дахин хянуулахаар Олон улсын боксын холбоонд протест бичсэн юм.

Уг протест нь 500 ам.долларын өртөгтэй бө­гөөд төлбөрийг нь Б.Бат-Эрдэнэ гишүүг хувиасаа гаргасан аж. Манай багийнхны хамт Энэтхэгийн багийнхан ч мөн протест явуулсан бө­гөөд элэг нэгтнүүд нь эх орондоо тэрхүү бичгийн хариуг амьсгаа даран хү­лээцгээсэн юм.

Протестийн хариу 30 минутын дараа ирнэ гэж байсан ч цаг гаруйн дараа цахим ертөнцөд "Хүсэлтийг хүлээж авсангүй” гэсэн албан бичиг тарж, шударга хариу хүлээж байсан олон хүний итгэлийг хөсөрдүүлэв.

Харин энэ талаар Н.Төгсцогт "Тоглолтын тур­шид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан. Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан юм. Азийн наадмаас медаль авахыг маш их хүсч байлаа.

Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын та­мирчинд ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ итгэлтэй байна” гэв. Тэр ч бүү хэл БНСУ-ын www.news1.kr сайт хүртэл энэ тулаан шударга бус болсон талаар дурьдсан байв.

Хэдийгээр хүрэл ме­далийн төлөөх тулаан байсан ч тухайн тамирчны ирээдүйн карьерт хэрхэн нөлөөлөх байсан нь то­дорхой. Дэлхийн долоон тэрбум хүний дөрвийг нь багтаадаг Ази тивийн наадам гэхээр чансаа нь төдий чинээ өндөр байх нь дамжиггүй.

Харин ийм шийд гарсаны дараа цахим ертөнцөд иргэд дургүйцлээ илэрхийлж, зо­хион байгуулагч орныхны жудаггүйг гайхацгааж бай­сан юм.

Иргэд нийтээрээ ийн бухимдсаны дүнд Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам өөрийн цахим хуудсанд манай оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ зориулан сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал "Монгол Улсын төрийн далбааг бу­руу харуулж мандуулсан, Монголын эмэгтэй та­мирчдын хоолонд бо­хир зүйл хийсэн, буруу шүүлт явуулсан зэрэгт Монголчууд бухимдалтай байгаа тул Монгол Улсад байгаа Солонгос иргэдийг уг тэмцээний талаар өөрийн үзэл бодлыг хамаагүй илэрхийлэх, орой үдэш явахдаа болгоомжтой бай­гаарай” гэсэн утгатай зүйлийг эх хэл дээрээ бичжээ.

Түүнчлэн бухимдсан иргэд Н.Төгсцогттой ту­лалдсан БНСУ-ын тамирчны фэйс­бүүк хуудсыг олонд дэлгэж, элдэв бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэдний ихэнх нь "Fuck Korea” гэсэн бол зарим нь тус улсын далбаан дээр өтгөн нялсан зураг оруулсан нь хэтийдсэн "тоглоом” болж хувирав.

Учир нь манай улсад суугаа ЭСЯ нь сэрэмжүүлэг гаргаж байхад хүний ну­тагт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүдээ бид өөрсдөө аюулд оруулж ч болох юм.

 

 

 

 

 

 


М.Санчир

Эх сурвалж:

1886
  • Леброн Жэймсийн хүү ааваасаа илүү тоглож байна уу? Үзсэн   1340 2015-02-24
  • Цахилгаан шатанд суухад чинь ийм юм болвол яах вэ Үзсэн   1173 2015-02-10
  • Бялууг ингэж иддэг юм /БИЧЛЭГ/ Үзсэн   799 2017-05-16
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3085 2014-07-15
  • Нүгэл нь нүдээрээ гарах вий! /Видео/ Үзсэн   2597 2014-10-22
  • Хятадын мафиуд гудамжинд зодолджээ /бичлэг/ Үзсэн   3197 2015-09-10
  • ”Код” уран сайхны киноны албан ёсны трэйлер Үзсэн   1314 2014-11-28
  • Uvertura-Надад үлдсэн найз /Шинэ клип/ Үзсэн   1086 2016-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.