|

Казахстанд бэр хулгайлах заншил сэргэж байна

 

Үндэснийхээ эх гарвалыг эрж хайн бэдрэхдээ дэлхий дахины хэдийнээ мэдэх бусдын түүхийг булаацалдаж шившигээ дэлгэх болсон Казахууд сүүлийн үед охид бүсгүйчүүдийг "хулгайлж” дэр нэгтгэдэг эртний ёс жаягаа сэргээх болжээ. Үүнд нь өрнөдийн хэвлэл мэдээллүүд толгой дараалан гайхаширч, дэлхийн шившиг хэмээн цохон цоллож байна.

Казахууд "бэр хулгайлах” гэдэг хүч түрэмгийлсэн ийм нэгэн хуримын үйл явцыг гар утсан дээр авсан бичлэг интернэтэд шуугиан тарьж эхэлжээ. Казахстаны Акмола мужид хийсэн уг бичлэг дээр "хулгайлагдаж” буй бяцхан бүсгүй автомашины арын суудал дээрээс босохгүй орь дуу тавьж, хөл гараараа өшигчин өөрийн чадлаар тэмцэх аж. Харин хүргэний гэрийн босго хүртэл дэвссэн урт хивс, Казах үндэсний дуу хөгжмийн аялгуунд баярлан хөөрч байгаа хүргэний ах дүү нарын дүр зураг харагдаж байгаа бөгөөд хэдэн хүн эцэст нь бүсгүйг хүчээр өргөх шахуу явсаар хүргэн хүүгийн байшингийн босго давуулж дөнгөсөн аж.

Анфиса Зуева, 30 настай, орон нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах идэхтэн, уг явдлыг "зэрлэг бүдүүлэг явдал” гэж үзэж байгаа бөгөөд эмэгтэй хүнийг хулгайлж хүчээр гэр бүл болох асуудлыг олонхи улс оронд гэмт хэрэг гэж үздэг, "хүн төрөлхтөн биднийг өнгөрсөн баларсан үедээ эргээд очиж байна гэж үзэхэд гайхах юм үгүй” (‘No wonder people think we're backward,') хэмээн өгүүлсэн байна.

Зөвлөлт Оросын бөөрөнд хэдэн арван жил болохдоо жаахан ч гэсэн ягаарсан гэж үзэж болох Казахууд өнөөдөр хуучны ёс заншлаа сэргээж байгаа нь энэ аж. Харин ч гайхах явдалгүй, лалын шашны суурь үзэл улам бүр газар авч энэ цаг үед хүүхэн хулгайлах төдий зан заншил ёстой наад захын хэрэг болотой. Казах эрчүүд өөрт таалагдсан аль нэг охид бүсгүйчүүдийг төрөл садан, найз нөхөдтэйгөө үгсэн хуйвалдаж хулгайлан авдаг ёстой. Үүнд уг бүсгүйн хүсэл сонирхол ер хамаагүй. Ердөө гудамжинд явж байсан хүүхнийг хүргээд өгье гэж хуурч машинд оруулаад "шуудайнд хийж” авах жишээтэй байдаг аж. Гэнэт хууртсан охин яаж ч тэмцээд, эсэргүүцээд дийлэлгүй хүчинд автаж, бузарлагдаад арга буюу айлын бэр болдог аж. 

Дараа нь хүсэн хүлээсэн залуугийн гэрт авчирсан хойно залуугийн төрөл садангийн нэг эмэгтэй бүсгүйг ятгаж гоёмсог шаглаж оёсон Oрамал гэх нэртэй тусгай алчуур өгнө, хэрвээ бүсгүй уг алчуурыг хүлээн авбал гэрлэхийг зөвшөөрсөн гэж үздэг аж. Харин бүсгүй зөвшөөрөөгүй тохиолдолд нөхцөл байдал хүндрээд явчихна, бүсгүйг хүчээр хорьж цагдан эцэст нь эцэг эх, төрөл садан нь түүнийг хаа байгааг мэдсэний дараа яриа хэлэлцээр хийж эхэлдэг байна. Харин ихэнх тохиолдолд алчуурыг зүгээр л толгой дээр нь хаяад л эхнэр болгож байна.

Эртний энэ ёс заншлийг хялбаршуулсан зарим нэг дүрэм журам байдаг хэдий ч эс тохиолдолд хуулийн хүрээнд шийдэх нь ховор байдаг бөгөөд хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр ч хулгайлах явдал олон байдаг аж. Учир нь хулгайлсан тал инжинд нь асар их мөнгө төлдөг байна. Казахстаны парламентын гишүүд уг явдлыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд хулгайлагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60 хувь, өсвөр насны охидын 74 хувь нь ямар хүнд богтлогдон очиж байгаагаа огт мэдээгүй байдаг гэсэн тоо баримтыг цохон тэмдэглэж байгаа аж.

mongolcom.mn

1611
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.