|

HiTone: Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө

Энэ сарын 25-наас эх орныхоо 21 аймгаар "НАМСРАЙНОРОВ 2014” аялан тоглолтоо хийхээр зэхэж буй дуучин Д.Намсрайноров өөрийнх нь дууг утасныхаа дуудлаганд эгшиглүүлдэг фэнүүдтэйгээ оройн зоог барьлаа.

Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө

Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа

Энэхүү "Дурлан дурлан хайрламаар” дууны аяыг дуучин МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, шүлгийг нь яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиожээ. Харин 2014 оны нэгдүгээр сарын 10-нд анх сонсогчдын хүртээл болж байсан  энэ дууг гуравдугаар сард Youtube сайтад гурван хүн татаж оруулсан байх бөгөөд 410 мянга, 134 мянга, 109 мянган удаа үзжээ.

Мөн мянга мянган хүний утасны дуудлаганд энэ дуу HiTONE болон эгшиглэж байгаа. Тэднээс Ш.Баасансүрэн, Ц.Бат-Амгалан, Н.Нямжаргал нарт дуучин Д.Намсрайноровтой оройн зоог барих аз тохиосон юм.

"ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ ДӨРӨВ ДЭХ УДААГАА УЧРАН ЗОЛГОХ ГЭЖ БАЙНА"

-"Дурлан дурлан хайрламаар” дууных нь клип их энгийн болсон шүү?
-Дуунпы клип заавал амьдралаас хол байх, заавал мисс тоглосон байх албагүй л дээ. Энэ дуу маань гарсан даруйдаа хит болоод, гурван сарын хугацаанд хит парадыг тэргүүлсэн. Тэгээд би ард түмэндээ ингэж хурдан хүрсэн дуундаа ямар клип хийх вэ гэж нэлээд бодож байгаад сонсогчиддоо бэлэг барья гэж бодсон. Зам цэвэрлээд зогсож байгаа ТҮК-ийн ажилтан ч тэр дууг дуулах эрхтэй шүү дээ. Ингээд сонсогчдоо өөрсдийг нь хамруулсан зураг авалт хийсэн.

 

 

 

-Дууны үг нь нэлээд шүүмжлэл дагуулсан?
-Сэрэл гэдэг бол амьд байгаагийн том илрэл юм. Сэрэхүй, мэдрэхүй гэдэг талаасаа. Харин "гэзэгний үзүүр” гэдэг чинь уран сайхан шүү дээ. Аливаа бүтээл уран сайхны халилтай байж л хүмүүст хүрдэг. Халилгүй бол шүүмжлэх ч үгүй, дурлах ч үгүй.

-Өөрийн чинь нэг имиж бол хөмсөг байх тийм үү?
-Эхэндээ нэлээд зовох маягтай байсан шүү. Харин дараа нь нэгэнт байгаа юмнаас юунаас нь зовох вэ гэж боддог болсон. Одоо ч бүр тоохоо больсон.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгаач?
-Тун удахгүй буюу энэ сарын 25-наас 21 аймгаараа аялан тоглолт хийх гэж байна. Хөдөө орон нутгийн сонсогчиддоо шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барина. Аялан тоглолтын хувьд би гурав дахь удаагаа эх орноо тойрох гэж байгаа хэрэг. Мөн саяхан уран бүтээлийнхээ бие даасан тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хөл гишгэх зайгүй дүүрэн цугласан  үзэгчидтэйгээ хамт хийлээ. Сайхан байна.

Д.НАМСРАЙНОРОВ АЗТАНУУДЫН НУУЦ ДУРАНД ӨРТӨВ

Дуучин Д.Намсрайноровыг HiTONE -ийн азтанууд байн байн хараад л байна. Ц.Бат-Амгалан бүр ширээний ардаас сэмхэн бичлэг хүртэл хийнэ. "Таныг паппарацидаад байна шүү" гэтэл азтан маань инээмсэглэж "эхнэр хүүхдүүддээ үзүүлэх гэж байгаа юм" гэлээ.

Харин Ш.Баасансүрэн азтаны маань утас байн байн хангинах бөгөөд тэрээр утсаа авах бүртээ "дуучин Д.Намсрайноровтой ресторанд зоог барьж байна" хэмээн бахархалтай нь аргагүй өгүүлэх аж. Харин азтан Н.Нямжаргал эгч Д.Намсрайноровын дуунд маш их дуртайгаа ярина.

Хөгжилтэй зүйл өгүүлэхэд, дуучин Д.Намсрайноровын эхнэр охин хоёртой сэтгүүлч миний бие нэгэн сувилалд энэ зун хамт амарч таарсан юм. Тав, зургаан настай болов уу гэмээр тэр охин тун ч сэргэлэн бөгөөд хамт тоглож байгаа хүүхдүүдийнхээ дэргэд надад "би Намсрайноровын охин шдээ" гэж ихэд бахархан өгүүлтэл дэргэд нь тоглож байсан бяцхан охин учрыг мэдэлгүй "би Дашдоржийн охин шдээ" гэж хэлж тэнд байсан ээжүүдийг инээлгэж байсан юм.

Өөрийнх нь гэр бүл ч инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байдаг дуучин маань энэ орой HiTONE-ийн азтануудаа ч уйдаалгүй эерэг энергийг цацрааж бид хамтдаа нэгэн оройг тун сайхан өнгөрүүллээ.

Оройн зоогны дараа HiTONE уламжлал ёсоор азтанууддаа болон дуучин Д.Намсрайноровт гарын бэлэг гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.

ТА ДАРААГИЙН АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?

HiTONE үйлчилгээнээс дараагийн уран бүтээлчээр дуучин A Cool-ийг онцолсон бөгөөд аравдугаар сарын 27-ныг дуустал үргэлжлэх болно. Өөрөөр хэлбэл дараагийн таван азтан дуучин A Cool-тэй хамт оройн зоог барин яриа өрнүүлж, дурсгалын зургаа татуулан, HiTONE-ны зүгээс гарын бэлгийг авах юм.

Та HiTONE үйлчилгээнд бүртгүүлэх бол ON гэсэн мессежийг 455 дугаарт илгээнэ үү. Харин МУСТА Д.Намсрайноровын дуунаас HiTONE-доо тохируулах бол тухайн дуунд харгалзах кодыг 455 дугаарт илгээгээрэй.

2359
  • Владимир Высоцкий - Я не люблю "Би дургүй" шүлгийг бүх сэтгэл зүрхээрээ уншиж буй бяцхан авьяастан Үзсэн   1613 2016-01-29
  • DANDII - TAVTAI MORIL /Khuvitsaa tsomog/ Үзсэн   1916 2014-08-09
  • Eminem - Only Me & You [ft. Rihanna, Wiz Khalifa] 2018 Үзсэн   815 2018-11-03
  • МУГЖ Т.Баясгалан “Хойд нутгийн хавар” дууг Япон хэлээр дуулжээ Үзсэн   993 2017-12-07
  • Жастин, Жессика нарын хүүгийн анхны зураг Үзсэн   1246 2015-04-21
  • Бичлэг: УИХ-ын гишүүн асны охины ууж байсан архинд хар тамхи хийж мансууруулж, байгаад хүчиндсэн гэв Үзсэн   874 2017-12-15
  • DESANT x KA - Shivtsaar Lugaa (Official Music Video) REACTION Үзсэн   1001 2018-10-05
  • Танил Хятад дуу: Солирын бороо Үзсэн   785 2021-02-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.