|

Олон сая хүний шүтээн Аллен Айверсон гуйлгачин болжээ

Дэлхийн олон сая хүний шүтээн байсан NBA-гийн супер од Аллен Айверсон гуйлга гуйн амьдарч эхэлсэн гэнэ. Түүнийг дэлгүүрийн үүдэнд гуйлга суугаад сууж байхад нь хамгаалагч нар хөөх гэж очоод шоконд орсон байна. Аллен Атланта хотын "Lenox mall" дэлгүүрийн үүдэнд сууж байсан гэнэ. Тэрбээр 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалин л гэхэд 154 сая ам.долларыг олсон байдаг. Оргил үедээ тэрбээр "Reebok” компанитай таван жилийн 50 саяын гэрээг байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, Денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан гэдэг. Бас Өдгөө Аллен дансан дахь 30 сая долларт 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна. Аллений мөнгийг ээж нь 2030 он хүртэл хаалгасан юм. Түүний ганц хүсэл нь Филадельфи багт очиж арын албанд ажиллах хүсэлтэй байгаа гэнэ.

 

 

 

Тэрээр 1975 оны зургадугаар сарын 7-нд АНУ-ын Виржиниа мужийн Хэмптон хотод төрсөн. 1996 оны драфтын №1-ээр NBA-д элсч, "Филадельфи 76”, "Денвер Наггетс”, "Детройт Пистонс”, "Мемфис Гриззлис” багт 14 улирал хүчин зүгтэж, нийт 24368 оноо цуглуулжээ. Түүний хувьд авсан оноогоороо бүх цаг үеийн 24 дүгээр байрт бичигддэг юм . Нийт 3394 удаа самбараас бөмбөг авч, 5624 дамжуулалт өгчээ. Айверсон NBA-гийн Бүх оддын тоглолтод 11 удаа оролцож, 2001, 2005 онд MVP-гээр тодорсон. Мөн NBA-гийн улирлын онооны лидерээр дөрвөн удаа шалгарч, 2001 онд "Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорч байв. Айверсон NBA-гийн нэг, хоёрдугаар багт нийтдээ зургаан удаа шалгарч байсан юм. Түүнчлэн замналынхаа турш 26.7 оноо авсан нь бүх цаг үеийн түүхэнд зургадугаарт орох үзүүлэлт аж. Түүний өмнө домогт сагсан бөмбөгч Майкл Жордан, Уилт Чемберлен, Леброн Жеймс, Элжин Бэйлор, Жерри Уэст нар ордог билээ.

 

 

1929
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.