|

Дугуйрсан дэлгэцтэй “Galaxy Note”-өө худалдаанд гаргана


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Энэ оны есдүгээр сард Берлинд болсон гэр ахуйн цахилгаан барааны олон улсын үзэсгэлэнгийн үеэр Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч "Galaxy Note Edge” гар утсаа танилцуулж, олны нүдийг хужирласан билээ.

Тус компани уг гар утсаа тухайн сардаа АНУ-д худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч тус улсын Харилцаа холбооны хорооноос зөвшөөрөөгүй юм. Учир нь зохиогчийн эрхийн асуудлаар судлах шаардлага тулгарсан байж болзошгүй аж. Саяхан Харилцаа холбооны хорооноос "Samsung” компанид албан ёсны зөвшөөрөл олгосон байна.

"Galaxy Note Edge” нь ирмэг рүүгээ эргэсэн дэлгэцтэй хамгийн анхны ухаалаг гар утас гэдгээрээ онцлогтой. Компанийн төлөөлөгчийн Берлиний үзэсгэлэнгийн үеэр тайлбарласнаар дэлгэц нь ирмэг дээрээ үргэлжилж байрласнаараа хэрэглэгчдэд үйлдэл хийхэд улам хялбар болгосон аж. Дэлгэцийн доод хэсэгт байрладаг арр-уудыг өөрчилж, ирмэг дээр босоогоор байрлуулжээ. Ингэснээр загварын хувьд шинэлэг гэдгийг нь тодотгожээ.

"Samsung” компани энэхүү утсаа хэзээ, ямар үнэтэйгээр худалдаанд гаргахаа хараахан тодорхой болгоогүй байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


"Galaxy Note Edge” үзүүлэлт:

Үйлдлийн систем: Android 4.4

Дэлгэцийн хэмжээ: 5.6 инч, Super AMOLED

Нягтрал: 1440 x 2560 пиксел

Арын камер: 16 мегапиксел,

Урд камер: 3.7 мегапиксел

Чип: Qualcomm Snapdragon

Процессор: Quad core, 2700 MHz

RAM: 3072MB

Багтаамж: 64GB

1438
  • Нисдэг загас барих ийм амархан Үзсэн   1663 2015-09-23
  • ТАНАЙД ХОНОЁ - ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ Н.БАЙГАЛМАА Үзсэн   1614 2018-06-11
  • Оросын бүжигчид Youtube-д сенсаци тарив Үзсэн   10223 2014-08-18
  • С.Эрдэнэцогт: Өөртэйгээ таарсан шоучин хэдэн нөхөдтэй дүрсгүйдэж явсан Үзсэн   1205 2015-06-24
  • Lil Thug E - Havar ft. Ideree Үзсэн   995 2019-02-21
  • АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр Үзсэн   1060 2018-09-18
  • “Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна Үзсэн   752 2021-04-06
  • Эрчүүдийн эмэгтэйлэг шинж хэтэрвэл ... /бичлэг/ Үзсэн   2181 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.