|

Хамгийн тансаг, хамгийн чанартай “Galaxy Alpha” тун удахгүй

"Samsung” компани гар утас үйлдвэрлэлийн түүхэндээ анх удаа хамгийн тансаг бөгөөд чанартай гар утсаа худалдаанд гаргах гэж байна.

"Galaxy Alpha” нь гоёмсог, өнгөлөг гадаргуутай, металл хүрээтэй. Үйлдвэрлэгчид энэхүү гар утсыг нимгэн болгох гэж нэлээд ажилласан байна. Ингэснээр "Galaxy Alpha” 7 мм зузаантай болжээ. 4.7 инчийн хэмжээтэй "HD Super AMOLED” дэлгэц нь өнгө дүрсний ялгарлыг маш сайн илэрхийлнэ.

Энэхүү гар утасны "Цэнэг хэмнэх” программ нь цэнэг багатай үед маш сайн ажиллана. Цэнэг багатай үед дуудлага хийж, зурвас илгээхэд хангалттай удаан хугацаанд ажиллах боломжтой гэсэн үг юм.

Хамгийн гоёмсог төрх, үзэмж нь "Galaxy Alpha”-г энэ төрлийн гар утасны өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болохыг нотолж байна.



"Galaxy Alpha”-гийн ерөнхий үзүүлэлт:


Хэмжээ: 132.4x65.5x6.7 мм

Жин: 115 грамм

Дэлгэц: Super AMOLED, 16 сая өнгө ялгана

Санах ой: өөртөө 32GB, 2GB RAM

Камер: 12MP, 4608x2592 пиксель

Үйлдлийн систем: Android OS, v4.4.4 (KitKat)

CPU: Quad-core 1.8 GHz Cortex-A15 & quad-core 1.3 GHz Cortex-A7

Өнгөний сонголт: нүүрсэн хар, мөнгөлөг, цагаан, алтан боронзон, бараан цэнхэр

Батерей: Li-Ion 1860 mAh

1934
  • Wubbing dance Үзсэн   2039 2014-07-02
  • "Авьяаслаг Азиуд" шоуны алтан базерийн бүжиг Үзсэн   1023 2017-10-17
  • Gee - Байдал ийм байна Үзсэн   1041 2016-12-17
  • Гурван настай зураач хүү Үзсэн   16653 2014-07-24
  • 2017 Оны 7 р сарын байдлаар Youtube д хамгийн их хандалт авсан топ 100 дуу Үзсэн   1715 2017-07-27
  • Багануур дүүрэгт цахилгаан станц барих нэрийдлээр 25 жил Хятадууд суурьшина Үзсэн   1411 2018-03-28
  • ”Чиний харцанд” дуу ”шинэчлэгдэв” Үзсэн   1691 2015-01-04
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   822 2018-11-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.