|

“Furious7” кино анхны трэйлерээ дэлгэлээ

Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан адал явдалт, гэмт хэрэг, триллер төрлийн "Fast and Furious” киноны үргэлжлэл хийгдсээр өнөөг хүрээд байгаа билээ. Харин тус киноны долдугаар анги ирэх 2015 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн юм.

Тэгвэл тус кино багийнхан үзэгчиддээ анхны трэйлерээ хүргэж эхэллээ. Уг киноны зураг авалт үргэлжилж байх хугацаанд хандивын аянд оролцоод буцах замдаа харамсалтайгаар таалал төгссөн жүжигчин Paul Walker-ын хамгийн сүүлд тоглосон тус кино энэ удаад өөр нэрээр дэлгэцнээ гарахаар болсон юм. Киноны нэр нь "Furious7” юм.

Найруулагч James Wan-ы найруулж, Chris Morgan, Gary Scott Thompson нарын хамтран зохиолыг нь бичсэн тус киног "Universal Pictures”, "Relativity Media”, "Dentsu” кино компаниуд хамтран бүтээжээ.

Дүрүүдэд өмнөх ангид мөн тоглосон жүжигчин Dwayne Johnson, Jason Statham, Paul Walker, Lucas Black болон Vin Diesel, Michelle Rodriguez нар тоглосон байна. Адал явдлаар дүүрэн тус киноны долдугаар анги болох "Furious7” ирэх 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Америкт нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

"Furious7” кино анхны трэйлерээ хүргэж байна.


2146
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.