|

Бейонсе 3 саяын өрөнд оров (видео)

Америкийн төдийлөн нэрд гараагүй дуучин Ахмад Жавон Лэйн тус улсын хамгийн өндөр орлоготой, нэр хүндтэй дуучин бүсгүй Бейонсег шүүхэд өгчээ. Дуучин эр Бейонсегээс гурван сая доллар нэхэмжлэв. Бейонсе өөрийн Beyonce цомогт багтаасан XO дуугаа Лэйны XOXO дуунаас сэдэвлэн бүтээсэн гэж дуучин эр үзсэн байна. Лэйн ХОХО дуугаа биччихээд нэгэн дуучинд түүнийгээ сонсгосон нь Бейонсегийн ард хоолой хийдэг хүн байжээ. Улмаар цаадахь нь Бейонсед тэр дууг сонсгосноор дуучин бүсгүй түүнийг бага зэрэг өөрчлөөд өөрийн болгочихсон гэнэ. Тиймээс Ахмад дуучин бүсгүйгээс нөхөн төлбөр авахыг шаардав.


ХО дуунаас үүдэн Бейонсе хулгайд сэрдэгдэж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн оны сүүлээр НАСА-гийн экс сансрын нисгэгчид болон тэдний гэр бүлийн гишүүд Бейонсег 1986 онд осолдсон "Чэлленжер” хөлгийн дэлбэрэх дуу чимээг дууны эхэнд ашигласан гэж шүүмжилсэн билээ. Тэр ослын үеэр долоон хүн амь эрсэдсэн юм. Мөн хэд хоногийн өмнө Жоел Мак гэдэг нөхөр Бейонсегийн нөхөр Жэй Зи, түүний хамтрагч Канье Уэст, Фрэнк Оушен нарыг Made in America дууг хулгайлсан хэмээн шүүхэд өгчээ.

1670
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.