|

Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ

Miss international-2014 наадмын гранпри ёслол  өчигдөр Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө.

Энэ удаа Филиппиний гоо бүсгүй Беа Роус Сантиагогийн титмийг Пуэрто Риког төлөөлөн оролцсон Валере Хернандез хүртсэн байна. Асуулт хариултын үед Пуэрто Рикогийн мисст "Миссийн титмийг зүүвэл дэлхий нийтэд ямар мессэжийг хүргэхийг зорьж байна” гэсэн асуулт таарчээ.

Харин тэрбээр "Миссийн титэм зүгээр ч нэг титэм биш. Маш их хариуцлага. Хэрвээ би тэргүүн миссийн титмийг зүүвэл  хайр, энх тайван, эв нэгдлийг түгээхийг хүсч байна” гэж хариулсан байна. Харин шилдэг аравт манай улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн нэр багтаж магадгүй гэх найдлага байсан ч энэ удаа талаар боллоо.

Түүнчлэн, нэгдүгээр байрт Колумбийн гоо бүсгүй Зулейка Суарез, хоёрдугаар байрт, Тайландын гоо бүсгүй Пуника, гуравдугаар байрт, Их Британийн гоо бүсгүй Викториа, дөрөвдүгээрт, Финляндын Милла Ромппанен нар тус тус бичигджээ. Мөн шилдэг үндэсний хувцас төрөлд Индонез, Нөхөрсөг Миссээр Колумбын мисс, Miss Internet Beauty төрөлд Энэтхэгийн гоо бүсгүй, Miss Perfect Body төрөлд Францын мисс, Miss Best Dresser төрөлд Колумби тус тус шалгарчээ.
Final Results Contestant
Miss International 2014
1st Runner-up
2nd Runner-up
3rd Runner-up
4th Runner-up
Top 10

Award Contestant
Miss Friendship
Miss Internet
Best National Costume
Miss Perfect Body
  •  France - Aurianne Sinacola
Miss Best Dresser









Эх сурвалж: www.mminfo.mn
1353
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.