|

Rokit Bay: Aмь нас алтнаас үнэтэй юу

Танд их хэмжээний мөнгө олох боломж гарвал та хамгийн түрүүнд юу хийх вэ? Амьдрал тэр чигээрээ мөнгө олох хэрэгсэл гэж үү?

Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ингээд энэ сарын 21-нд нээлтээ хийх "Алтан ус” уран сайхны киноны гол дүрд тоглосон Rokit Bay-тэй түүний гол дүрд нь тоглосон киноны талаар ярицлаа.

-Кино зураг авалт элсэн цөлд явагдсан. Хэцүү зүйл нь юу байв?

-Эхний хэд хоног бол халуун нь хэцүү байсан. Удалгүй дассан,  хүн гэдэг чинь өөрөө дасан зохицох чадвартай учир даваад гарсан даа. Гэхдээ дасаж чадахгүй байсан зүйл нь тэнд нэг жижиг цус сордог шавж байсан шумуул гэхэд арай л биш. Тэр л биднийг их зовоосондоо /инээв/, одоо эргээд бодохоор инээдтэй санагдаж байна шүү.

-Сонсогчдынхоо өмнө дуугаа дуулдаг байсан реппер кинонд дүр бүтээж байгаагийн учир нь юундаа байна вэ?

-Би өөрөө энтертайнмент талын бүх чиглэлийг сонирхдог. Ялангуяа киног шүүмжлэгч талаас нь их шимтэн үздэг учраас кинонд тоглох сонирхол байдаг. Цаашдаа ч кинонд дүр бүтээнэ гэж бодож байна.

 -Алтан ус киног үзээд залуучууд ямар бодолд аваатаасай гэж хүсч байна вэ?

-Киноны нэрийг харахад их ойлгомжтой юм. Гэхдээ тухайн үеийн байдлаас болж алт, ус хоёрын аль нь илүү амьдралд хэрэгтэй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас кинон дээр нөхөрлөлийн үнэ цэнэ,  хэцүү үед нь найздаа туслаж чадаж байна уу?  доройтсон байхад нь туслахын оронд улам цаашаа түлхэж буй байдал. Түүнчлэн найзууд бие биедээ итгээгүйгээс гарч буй сөрөг үр дагаварууд эцэстээ юунд хүргэж байгаа зэрэг олон зүйлийг хөндсөн кино болсон. 

-Таны бодлоор алт, ус хоёр тийм хамааралтай зүйл үү?

-Кино маань ус гэдэг зүйлийн үнэ цэнийг харуулж байгаа юм. Алтан ус гэдэг нь миний бодлоор алт шиг үнэтэй ус гэсэн утгатай. Тэгэхлээр усны үнэ цэнийг алттай зүйрлэсэн гэж ойлгож болох юм. о

-Rokit Bay гэнэт их алттай болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хамгийн түрүүнд энэ их алтыг чинь яах уу гээд л  бодно, тэгээд дараагаар нь ямар зүйлд хөрөнгө оруулалт хийхээ төлөвлөх байх л даа. Гэхдээ мэдэхгүй юм. Учир нь би тиймэрхүү зүйлийг бодож толгойгоо гашилгах дургүй гэх үү дээ.

-Баян байх гэдэг таны бодлоор ямар байхыг хэлэх вэ?

-Баян гэдэг бол миний хувьд хүн өөрийнхөө байгаа зүйлээсээ арай илүү сэтгэл ханамжтай байхыг хэлдэг юм болов уу. Гэр бүл, эд хөрөнгө ч юм уу тухайн хүнд юу хэрэгтэй байна вэ гэдгээс болох байх. Миний хувьд яг одоогийн байдлаар би өөрийгөө баян хүн гэж хэлэхгүй.

-Бусад уран бүтээлчдийнхээ тухай ярихгүй юу?

Кино маш олон сонирхолтой дүрүүдтэй. Гэхдээ дүр бүгд хоорондоо адилгүй өөр өөр характертай. Gee, Оргил, Гэрэлт-Од, Тамираа гээд олон сонирхолтой дүрүүд байгаа. Киноны бусад дүрийг илүү тодотгож өгдөг дүр байдаг даа тэр дүр бол яалтчгүй манай Гэрэлт-Од өөрөө ч их сайн жүжиглэсэн гэж би боддог.

"Алтан ус" уран сайхны кинонд тоглож байхад хамгийн хэцүү зураг авалт нь юу байв?

-Кино зураг авалт сар гаран элсэн цөлд үргэлжилсэн. Маш халуунд элсэн уул руу доошоо, дээшээ гүйж гарах нь их цуцааж бас манай зарим жүжигчдийг ядрааж байсан. Бас кинонд сэтгэл зүйн хүнд байдлыг илэрхийлэх хэсгийн зураг авалт байдаг тэр нь жоохон хүндрэлтэй санагдсан.  Яагаад гэхлээр би мэргэжлийн жүжигчин биш дээрээс нь миний өөрийн гол дүрд нь тоглосон анхны кино болохоор туршлага муутай байсан байж магадгүй.

-Реппер Gee-тэй хамт кинонд тоглох ямар санагдсан бэ. Реп хийдэг хоёр хүний хувьд?

-Кинонд тоглоно гэдэг бол бид хоёрын хийдэг зүйлээс тэс өөр зүйл. Бид хоёр реп хийдэг байлаа гээд жүжиглэлт тал дээр адилхан хандлагатай, бие биенээсээ хамааралтай байсан гэсэн үг биш. Чадах чинээгээрээ тухайн үеийн байдалдаа тохируулан жүжигчин хүн гэдэг сэтгэхгүйгээр жүжиглэсэн.

-"Алтан ус" уран сайхны киноны талаар өөрийн бодлоо хуваалцсанд баярлалаа. Кино маань энэ сарын 21-нд нээлтээ хийнэ. Тиймээс үзэгчддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Киног үзээд тэндээс авчихаар зүйл зөндөө байгаа. Кино маань өөрөө адал явдалтай, энгийн амьдралын тухай өгүүлээгүй. Сонин орчинд, сонин үйл явдлууд болж,  хүмүүс яг тийм орчинд яаж хандах уу, ямар үйлдэл гаргаж байна вэ гэдэг нь илүү сонирхолтой байх болов уу..

-Удахгүй нээлтээ хийх кинонд тань амжилт хүсэе!

-Баярлалаа...

Бэлтгэсэн: Ж.Баярхүү

 

 

 

 

2002
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.