|

Эрдэмтэн С.Шагжийн 4.5*5 см цаасанд багтаан бичсэн бүтээл Дэлхийн өвд бүртгэгдлээ

Нийтийн тээврийн унааны тасалбартай харьцуулж болох жижигхэн цаасан дээр цагаан ногоон дарь эхийн судрыг төвд үсгээр багтаан бичсэн нандин өв манай улсад бий. Энгийн нэгэн томруулдаг шилч тодруулж чадахааргүй нүдэнд үл ялгарч харагдах энэхүү хосгүй ур чадвар шаардсан бүтээлийг 20- р зууны эхэн үед Гандантэгчилэн хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэрт анги дамба гэвш,Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж бүтээжээ. Түүний шавийн шавь нарых нь шавь болсон төвд судлаач эрдэмтэн Г.Отгонбаатар өөрийн багш нараас дамжуулан авсан энэхүү бүтээлийг судалснаар дэлхийн хэмжээнд таниулах боломжийг нээжээ. Анх энэ дурсгалыг бүрэн тайлж уншаагүй байхад бичвэрийн ард бичсэн ногоон дара эх гэж бичсэнээс нь үүдэн ганц ногоон дара эхийн судраар төсөөлж байжээ. Гэтэл техникийн хөгжил дэвшлийг ашиглан судлах үед цагаан ногоон дарь эхийг хоёулангий нь багтаасан болохыг мэдсэн байна. Тиймээс судлаач Отгонбаатар энэ хлсгүй бүтээлийг Сахиусан дара эх гэж нэрлэсэн байна. Сахиусан дарь эх бичвэрт төвд хэлний 62 бадаг шүлэг 79 мөр эгнээ, 250 шад мөр,5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ 8228 тэмдэгтийг багтаасан байна. Дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсор тооцогдох хүн төрөлхтөний хосгүй нандин өв гэж үзэн манай улсаас энэ бүтээлийг ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн АНД бүсийн 6 р хурлаар дэвшүүлжээ. Энэ үеэр бүс нутгаас нийт 16 бүтээлийг шинээр бүртгэсний нэг нь Сахиусан тэнгэрийн бүтээл байжээ. Өнөөдөр энэ бүтээлийг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэж авсан батламжийг гардууллаа. Эрдэмтэн С.Шагж гуайн нүдэнд үл харагдах хэмжээгээр бичсэн бүтээл ганц Сахиусан дара эхийн бүтээлээр зогсохгүй гэнэ. Түүний хэд хэдэн бүтээлээс Богд хаанд блэг болгон өгч байсан гэсэн аман яриа байдаг юм байна. С.Шагж гуай үүнээс гадна үсгийн дүрэм, тайлбар толь бичиг, Тогтсон тааллын болор ном гэхчилэн олон алдартай бүтээл нь Үндэсний төв номын санд хадгалагдаж байна.
2641
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.