|

Бангкокийн дэлбэрэлтийн сэжигтний бичлэгийг цацлаа

Даваа гаригийн орой Тайландын нийслэл Бангкок хотод хүчтэй дэлбэрэлт болж 20 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дэлбэрэлтийн улмаас 120 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд хяналтын камерын бичлэг цацагджээ.

Бичлэгт харагдаж байгаачлан шар богино ханцуйтай цамц өмссөн эрэгтэй Эраван бунхны орчим үүргэвчээ орхиж байгаа нь харагдана. Түүнчлэн өчигдөр Бангкокийн усан боомтод хэн нэгэн тэсрэх бодис шидсэн хэрэг гарсан хэдий ч азаар бэртэж гэмтсэн хүн гараагүй аж.

Эхний халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дунд БНХАУ, Хонконг, Их Британи, Индонез, Малайз, Сингапурын иргэд байжээ. Хяналтын камерын бичлэгт сэжигтэн этгээд цүнхээ бунхны дотор болгоомжтой тайлж тавиад, хэргийн газраас даруй явж байгааг харуулсан юм.

- CCTV агентлагийн цацсан хяналтын камерын бичлэг -

 

 

Үүнээс хэдхэн минутын дараа түүний цүнхээ тавьсан газарт бөмбөг дэлбэрчээ. Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча "Халдлагын сэжигтэн энэ байна... бид энэ залууг хайж байна” гэж мэдэгдсэн юм.

Цагдаагийн газрын мэдээлснээр халдлагыг зохион байгуулсан этгээд Тай үндэстэн биш төдийгүй ашигласан тэсрэх бөмбөг нь өмнө нь Тайландын хэт даврагсдын ашиглаж байснаас өөр төрлийнх гэжээ.

Эх сурвалж: BBC
 

1776
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   979 2018-12-10
  • Жон Уолл 19 дамжуулалт өгөв (видео) Үзсэн   1463 2015-12-23
  • Дөнгөж төрсөн даруйдаа тэврэлдсэн ихэр /өхөөрдөм бичлэг/ Үзсэн   1110 2016-09-06
  • Хүн болгонд тохирох хүн гэж байдаг юм Үзсэн   2281 2014-08-01
  • Ginjin - Letter 2 MCIT Үзсэн   1078 2019-03-01
  • Дайны хөлд нэрвэгдсэн "Сири" улсын сэтгэл эмтрэм төрх Үзсэн   1630 2018-02-28
  • НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Үзсэн   327 2025-10-27
  • Зэвүүн яриа-Залуу репер Thunder буюу Өлзий-Учрал Үзсэн   1390 2017-04-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.