|

Самсунг нүдний хөдөлгөөнөөр ажилладаг хулгана бүтээжээ

Өмнөд Солонгосын технологийн аварга Самсунг компани "Eyecan+” гэх нүдний хөдөлгөөнөөр ажилладаг хулганы сайжруулсан хувилбарыг танилцууллаа. Энэ технологийн ачаар хөгжлийн бэрхшээлтэй, гар хөлөө хөдөлгөх боломжгүй болсон хүмүүс компьютер ашиглаж чадах юм.

Самсунгийн инженерүүд өөрсдийн чөлөөт цагаар нугасны хагалгааны алдаанаас болоод дөрвөн мөч нь ажиллагаагүй болсон Хьюн Жин Шиний тусламжтайгаар энэ технологийг 2012 оноос хойш хөгжүүлжээ. 17 сарын дараа гэхэд тэд хэрэглэгчийн харилцах хэсгийг улам боловсронгүй, хэрэглэхэд хялбар болгосон юм.

Гэхдээ EyeCan+ төхөөрөмж зах зээл дээр гарахгүй бөгөөд Самсунг компани хязгаартай тоогоор үйлдвэрлэж халамжийн газруудад тараах аж. Түүнчлэн компани хувь хүн, компани, хөгжүүлэгч нарт зориулсан нээлттэй эхийг нь интернетэд байршуулахаар болжээ.

 

 

EyeCan бүтээхүй
Eyecan төхөөрөмжийг бүтээхэд хэрэгтэй материалууд
•    Веб камер /Playstation 3-ын камер байвал зүгээр/ х1
•    Хальс /Аппаратны хальс/ х1
•    ЛЕД гэрэл /PI-4A521DH/ х4
•    Нүдний шил х1
•    Баттерей тогтоогч /Хос ААА баттерейд зориулсан/ х1
•    Баттерей /ААА/ х2
•    Цавуун буу эсвэл гагнуурын алх

EyeCan бүтээх аргачлал
Хэрхэн хийх тухай дүрс бичлэгүүд
1.    Веб камерийг хэрхэн янзлах вэ?
2.    Камерний шүүлтүүрийг салгах.
3.    Аппаратны хальсаа хэрхэн байрлуулах вэ?
4.    ЛЕД гэрлүүдийг хэрхэн холбох вэ?
5.    ЛЕД гэрлээ камертайгаа хэрхэн холбох вэ?
6.    ЛЕД гэрлээ камертайгаа хэрхэн бэхлэх вэ?

•  Өөр ашиглаж болох камер: MS Lifecam HD5000 (Камерийг хэрхэн янзлах тухай Солонгос хэл дээрх тайлбар -> Энэ камер нь хэрэглэхэд хялбар, худалдаж авахад ч хялбар
•  eyeCan программ хангамжийг татаж авах eyeCan SW v1.01(Eng, No install)
•  Энэ файлыг татаж аваад задалж "setup.exe”-г ажиллуулна
•  Хэрвээ "setup.exe” биш "setup.msi” дээр дарчихвал системд алдаа гарч магадгүй
•  Шаардлагатай үйлдлийн систем: Windows XP / Vista / 7
•  Ps3eye камерийн драйвер татах (Хэрвээ PS3Eye камер биш бол шаардлагагүй)

Эх сурвалж:

1642
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.