|

Музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч тухтай үйлчлүүлнэ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд эртний монгол цэргүүдийн байлдааны үед хэрэглэж байсан зэвсгүүдийг барималын шавраар дуурайлган хийж байна. Эдгээр хүүхдүүдтэй адилхан харааны болон хэл яриа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүд ч энэ танхимд тэдний нэгэн адил хүрэлцэх мэдрэхүйгээ ашиглан эртний олдворуудын тухай танин мэдэхүйн мэдлэгийг энэ хэлбэрээр олж авдаг байна. Энэ танхим Монгол цэргийн музейд бий. 116 р тусгай дунд сургуулийн сурагчдад зориулан Монгол цэргийн музейн үзүүлэн, эд өлөгт түшиглэн ийнхүү сургалтын танхим байгуулжээ. Шилэн хоргонд байрлуулсан эртний олдвор түүх дурсгалын эд зүйлсээр бид музейг төсөөлж ойлгодог гэтэл музейн сан хөмрөгийг түшиглэн олон нийтийг гэгээрүүлж сургах нь дэлхийн нийтийн музейн үйл ажиллагааны голлох чиглэл болжээ.Монгол цэргийн музей дэлхийн чиг хандлагын дагуу түүхийг сонирхолтой хэлбэрээр ийнхүү танин мэдүүлж эхэлжээ. Энэ санаачлагых нь нэг хэлбэр нь үзмэр болон танхимын орчин нөхцлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар тохижуулжээ. Барьж тэмтэрч үзэж болохоор үзмэрүүд ч энд бий. Үзмэрийн тайлбарууд баррель үсэг дээр бичигдсэн. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэр хүртэл энд бэлэн байна.
1708
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.