|

Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ

Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаар амиа алдах хүртэлх амьдралынх нь бүхий л чухал цаг мөчүүдийн тухай өгүүлэх бөгөөд түүнийг нөхөр Бобби Браун болон ээжтэйгээ хэрхэн харилцдаг байсан талаар ч өгүүлэх аж.

"Whitney" киноны гол дүрийг АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Yaya DaCosta тоглосон бол Бобби Брауны дүрд жүжигчин Arlen Escarpeta тоглож, киног Angela Bassett найруулсан байна.
 
rs_1024x640-141203093534-1024-whitney-houseton-movie_ls_12314_copy


Эх сурвалж: www.variety.com
1766
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.