|

Royal Beat Crew, Хөсөгтөн хамтлаг хамтарсан шинэ уран бүтээл

Залуусын дунд  beatbox-ийн урлагаар танил болсон "Royal beat crew” хамтлагийнхан нэгэн өвөрмөц, шинэ уран бүтээл гаргажээ. Ингээд тэдний уран бүтээлийнх нь талаар хамтлагийн ахлагч Beatbox Баачкатай ярилцлаа.

 Хэсэг хугацааны турш чимээгүй байсан танай хамтлаг шинэ уран бүтээл гаргасан байна, энэ тухайгаа сонирхуулаач?

Тиймээ манай хамтлаг нэлээд хугацаанд уран бүтээл гаргалгүй чимээгүй байсны эцэст язгуур урлагийн Хөсөгтөн хамтлагтай хамтарч шинэ клип бүтээлээ.

Клипний онцлог юу вэ, яагаад Хөсөгтөн хамтлагийг сонгох болов?

Энэхүү клип маань орчин үеийн урлагийг, язгуур урлагтай хослуулж хийснээрээ маш онцлог болсон. Мөн эртний амны урлаг болох хөөмийг орчин үеийн амны урлаг beatbox-той хоршиж, мөн монгол ардын бүжгийг орчин үеийн хип хоп, брек бүжигтэй хослуулж ямар ч хөгжимгүй хийснээр маш өвөрмөц клип болсон.

Клипээрээ дамжуулж ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

Сүүлийн үед монгол залуучууд маань гадны соёлыг шүтэн дэлгэрүүлж, даган дуурайх  явдал их болсон. Бид клипээрээ монгол ёс заншил, соёл урлагаа битгий орхиоч ээ, монголын язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослуулж хэрхэн яаж ашиглаж болохыг өнөөгийн залуучуудад ойлгуулж,  харуулахыг хичээсэн. 

1543
  • МЕССИГИЙН АМЬДРАЛ АНИМЭЙШНЭЭР... Үзсэн   742 2018-07-02
  • Туузаар бантик хийх арга Үзсэн   4932 2015-06-19
  • 60 сек-д танийг ухааруулна Үзсэн   2065 2014-07-25
  • Mygmarsuren -Mogjoohon daaga Үзсэн   2806 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу - Тэнгэрийн хун тайж Цэнгүүн оролцов Үзсэн   1596 2016-12-16
  • ”Авьяаслаг Монголчууд” шоунд хамгийн сонирхолтой бүжгийн тулаан болно Үзсэн   1070 2018-11-05
  • Хүний ах гэж ийм л байдаг ХӨӨРХӨН БИЧЛЭГ Үзсэн   3848 2014-07-16
  • Эрхий мэргэн харваачын домог - Монгол хүүхэлдэйн кино Үзсэн   3328 2014-07-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.