|

Хубилай хаан, монголчуудын тухай өгүүлэх “Марко Поло” алаан хядаан, нүцгэн хүүхэн өөр юу ч биш

Хубилай хаан, монголчуудын тухай өгүүлэх “Марко Поло” алаан хядаан, нүцгэн хүүхэн өөр юу ч бишМанай сайт nytimes.com сайт дээр гарсан "Марко Поло” цуврал киноны шүүмжийг монголын уншигч та бүхэндээ хүргэж байна.
"Netflix" олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бөгөөд тэдний найдвар нь цуст тулаан, нүцгэн хүүхнүүд бас 13-р зууны эзэнт гүрэн аж.


Тус компани "Марко Поло" гэх 10 ангит түүхэн цувралдаа ихээхэн мөнгө цацсан байна. Энэхүү кино өнгөрөгч баасан гарагаас эхлэн цацагдаж эхэлсэн билээ. Энэ цувралыг Netflix-ийн өөрийнх нь цувралууд болох "House of Cards", "Orange is the New black" харьцуулахад урам хугармаар болжээ. Ихээхэн амжилттай байгаа "Game Of Thrones"-ийн хэв загварыг улам баяжуулан ашиглаж болох байсан ч "Марко Поло" цуврал нь түүний зүгээр нэг хуулбар, дуураймал болсон байна.

Энэ цувралд түүхэн хүмүүсийн тухай гарах бөгөөд Марко Поло нь эхлээд Хубилай хааны ордонд хоригдол болон орох ба сүүлдээ түүний итгэлт туслах болж буй байдлаар дүрслэгдсэн байна. Хөөрхий хаан тархай бутархай эзэнт гүрнээ байгуулах гэж толгой гашилгах: Түүний мөн адил өөрийн эзэнт улсыг байгуулах санаатай дүү Аригбөх, Сүн гүрний босогчидоор хүрээлүүлсэн хот, өвөөгийнхөө (Чингис хаан) их түүхийг үргэлжлүүлэх гэсэн оролдлого.

Залуу Маркод бас бодох зүйл бий. Нээлтийн ангид урьд нь нэг ч удаа харж байгаагүй эцэгтэйгээ уулзсанаа эргэн санаж байгаа тухай гардаг аж. Түүний эцэг нь худалдаачин бөгөөд Марког нас бие гүйцэх хүртэл гадаадад худалдаа наймаа хийж байгаад ирдэг ажээ. Энэ нь тэдэнд хангалттай байсангүй бололтой Маркогийн эцэг түүнийг Хубилай хаанд өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд боол болгон өгдөг байна. Хоёр ч удаа хаягдсан Марко эцгийн тал дээр нилээн хүнд асуудалтай бололтой дог шүү.

Энэхүү цуврал нь Хаан болон түүний зөвлөхүүдийн ашиг сонирхолын механизмд тулгуурласан бөгөөд зөвлөхүүд болон хамаатнуудынх нь урвалтын талаарх гардаг байна. Сүүлийн жилүүдэд гарсан арьсан болон хуяг дуулгат төрлийн цувралуудын байдаг л нэг жишээ. Түүхэн цуврал гэгдэж байгаа ч харваас зохиомол кино, гэхдээ чи яагаад гэж асуухгүй үзэх биз.

Магадгүй энэ өгөөжгүй харилцан ярианууд нь далд утгатай дэмийрэлд  хөтлөгдсөн байдгаас болсон байх шиг. (Өөр хүн болж хайрлагдсанаас Өөрөөрөө байж үзэн ядуулсан нь дээр гэх мэт). Өөр цувралаас шууд хуулсан байдал нь зөвхөн "Game of Thrones"-ийг санагдуулаад зогсохгүй, цувралын нэг хэсэгт Марко нь Зуун Нүдэт гэх нөхрийн удирдлага  дор тулааны бэлтгэл хийж байгаа гардаг нь хуучны "Кунг Фу" цувралыг санагдуулж байгаа юм. Жинхэнэ түүхэн Марко Поло нь шинэ зүйлийг эрэн хайгч,  адал явдал хөөгч байсан ч тулааны урлагийн мастер байсан нь юу л бол.

Цувралын жигшмээр алдаа нь эмэгтэй дүрүүдийг ашиглсан байдал юм. Эхний ангид бараг л ганцхан хэсэгт эмэгтэй хүн гарах агаад тэр нь нүцгэн, дээр нь хүчирхийлүүлж байгаагаар гарах аж. Гэхдээ хоёрдугаар ангид эмэгтэйчүүдийг багахан ч гэсэн арай дээр гаргадаг юмаа. Нэг хэсэгт нь туяхан залуу бүсгүй түүнийг хүчирхийлэх гэсэн том биетэй гурван дайчин эрийг хөнөөдөг. Гэвч тэр тэднийг хөнөөж байхдаа  ч бас л нүцгэн байх юм.

Эцэст нь секс маягийн төрхөөс  өөр хэдэн эмэгтэй дүр гарах ба нэг нь Хатан хаан нөгөө нь Маркогийн сэтгэлийг татах гүнж Зү Зү. Энэ үед л цуврал маань өөрийн жинхэнэ төрхийг харуулж эхлэх болно. Та ашгүй хүйсээр ялган гадуурхахаа болилоо гэж бодож эхлэх үед тавдугаар ангид хийсвэр гэмээр бүлэг секс хэсэг гарах ба яг л iMovie-гээс тусгай эффектийн товчлуурыг дөнгөж олсон өсвөр насны хүүхэд зураг авалтыг нь хийсэн гэмээр ч юм шиг.

"Марко Поло" олон орны жүжигчдийн багийнхаа ачаар бизнесийн тал дээр овоо ашиг олох байх. Цувралд төдийлөн дурьдагдаагүй соёл хоорондын мөргөлдөөн, Эзэнт гүрэн нь цэрэг дайны хүчээр эсвэл соёлын уусгалтын үр дүнд бий болдог эсэх зэрэг цувралд томоохон жин нэмэхээр сэдвүүд байх юм. Гэвч энэ цуврал маань дайн тулаан болон хөхний даруулгыг л тодотгон харуулна. Яагаад гэвэл цус болон секс зэрэгт хэзээд зах зээл оршдог шүү дээ.

Англи хэлнээс орчуулсан М.Азжаргал

asiarussia

3208
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.