|

Путины багтай хүү од болжээ

Оросын нэгэн сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаанд Путины баг зүүсэн хүү ирж, олны анхааралд оржээ. 
 
Платон нэртэй хүү анхандаа Дарт Вейдер шиг болох зорилготой байсан ч дэлгүүрээс баг, хувцсыг нь олоогүй байна. Тиймээс аавдаа байсан Путины багийг зүүгээд Ерөнхийлөгч болон очжээ. 
 
Эхлээд хүү ангийнхнаа дооглох байх хэмээн сандарч байсан нь эсрэгээрээ болж, залуу Путиныг бүгд "Ура” хашхиран хүлээн авсан аж. Өвлийн өвгөн ч Платоноос шинэ жилийн шүлэг нэхсэнгүй. Тэр ч бүү хэл нэг эмээ түүнийг жинхэнэ Путин хэмээн андуурч, "Бурхан минь, Путин” хэмээн уулга алджээ.
 
Платон хүүд Путин болох таалагдсан гэнэ. Тэгээд ч ангийнхан нь шадар цэрэг, гүнж, цасан дагина гээд үлгэрийн баатрууд болсон учир түүнтэй өрсөлдөх хүүхэд ч гарсангүй. Хүүгийн зураг, бичлэгийг ангийн хүүхдийн ээж интернэтэд цацаж, алдаршуулсан байна. 
 
1875
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.