|

94 ширхэг “iPhone 6” утсыг нууцаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Хонконгийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнууд нэгэн гайхмаар хэргийг илрүүлсэн байна. Хонконгийн нэгэн эр 94 ширхэг "iPhone 6” гар утсыг  биедээ нууж, Хятадын хилээр нэвтрэх гэж байгаад баригджээ.

Тэрбээр эдгээр гар утсыг хувцас дотроо наалддаг туузаар бэхэлсэн байв. Энэ хэргийн тухай онлайн ертөнцөд, "Хонконгийн иргэн "Apple” компанийг өмсөх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүлээж тэвчихгүй, "iPhone 6” утсуудаар супер хувцас хийж өмссөн байна” гэсэн тайлбартайгаар түүний зургийг постолжээ.

"iPhone 6” гар утсыг БНХАУ-д 2014 оны аравдугаар сараас эхлэн худалдаалж эхэлсэн. Хаффингтон постод мэдээлснээр энэ эрийн гар цүнхнээс ямар ч сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд тэрбээр шалган нэвтрүүлэхээр өнгөрөн явахдаа "ихэд ер бусын, хөшүүн” алхаж байжээ. Түүний энэ байдлыг харсан ажилтнууд биед нь ямар нэгэн зүйл байгааг ойлгож дахин шалгасны дүнд хэргийг илрүүлжээ. Түүний биедээ нуусан утаснууд нийтдээ 50 мянга гаруй ам.долларын үнэ хүрэх юм.

 

1710
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.