|

Дэлхийн аваргын анхны цомыг АПУ компани 1 сарын 31-нд танилцуулна

Спортыг дэмжигч АПУ компанийн Нийслэл брэнд FC Ulaanbaatar хөлбөмбөгийн клубтэй хамтран Дэлхийн Хөлбөмбөгийн Музейгээс түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг Монгол Улсдаа авчирлаа. Тус музейн Гүйцэтгэх захирал Umberto Paolucci Pierandrei Монгол Улсад 1 сарын 29-нд айлчлан ирж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд хөлбөмбөгийн түүхэнд маш ховор дараах үзмэрүүдийг авчирсан юм. 

Үүнд:

·       Jules Rimet – Дэлхийн аваргын анхны цом

·       Ballen d’Or – Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн алтан бөмбөг

·       Golden medal – Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн Дэлхийн Аваргын Алтан медаль

·       Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөл

Эдгээрээс хамгийн онцлох үзмэр нь Дэлхийн аваргын анхны цом юм. 1930 оноос эхлэлтэй хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 1970 он хүртэл Жулес Римэт гэх энэхүү цомыг ялагч улс гардан авдаг байсан бөгөөд 3 удаа ялалт байгуулсан Бразилын шигшээ багт тус цомыг үлдээсэн юм.

Гэвч Бразил улсад хадгалагдаж байсан уг цом удалгүй хулгайд алдагдаж, олж чадаагүй юм. Харин түүнийг дуурайлган хийсэн ганц хувилбар нь Монгол Улсад хүрэлцэн ирж буй эл цом билээ.

Үзмэрүүдийг олон нийтэд танилцуулан үзүүлэх өдөрлөг 2024 оны 01 сарын 31-ний өдөр Шангри-Ла худалдааны болох юм.

Хүн төрөлхтний их спорт хөлбөмбөгийн үзэгч, сонирхогч, тамирчин, хөлбөмбөгт хайртай хүн бүхнийг ердөө ганцхан өдөр болох уг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.


938
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.