|

Месси 23 дахь хет-трикээ хийлээ

Барселона клуб Ла лигийн хүрээнд өчигдөр 23 дугаар тойргийн тоглолтоо Леванте клубтэй хийлээ. Тус тоглолтод Лионел Месси гурван гоол оруулсан бөгөөд лигийн хүрээнд оруулсан 23 дахь хет-трик юм. Мөн Неймар, Суарез нар тус тус нэг гоол оруулав.

Энэхүү тоглолт нь Мессигийн хувьд клубийнхээ үндсэн багийн төлөө тоглосон 300 дахь тоглолт болж байгаа юм. Тэрбээр энэ хугацаанд 269 гоол оруулсан нь нэг тоглолтод дунджаар 0.89 гоол оруулсан гэсэн бахдам амжилтад тооцогдож байна.

Месси "Би маш их баяртай байна. Миний бүх амжилт энэ клубтэй, тоглогчид, фэнүүдтэй салшгүй холбоотой. Энэ улиралд цом өргөхийг хүсч байна” гэжээ.

1802
  • ШИНЭ КЛИП: Өвөлжөө-Magnolian Үзсэн   1548 2016-09-05
  • Шилдэг кино: I Frankenstein (2014) Үзсэн   4434 2014-12-17
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Улаанбал" нэвтрүүлэгт оролцов Үзсэн   765 2019-02-21
  • Гайхамшигтай нүүр будалт Үзсэн   1011 2018-11-21
  • Футболкны дайн Үзсэн   1323 2014-08-25
  • Үсээ өөрөө ингэж сүлжиж сурмаар байна уу ? Маш амархан Үзсэн   4349 2015-08-05
  • "Ингэж болохгүй юмсан" дууны ковер Үзсэн   1392 2014-10-05
  • "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв Үзсэн   864 2019-11-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.