|

УИХ-ын “Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-аар хэн гурав тодров

УИХ-ын гишүүд угийн ийм юм уу унаганд өшиглүүлээд ийм болчихсон юм уу бүү мэд гээд л хүмүүс цахим ертөнцөд шогширч байна билээ. Хавар болоод хамаг амьтны юм нь хөдөлсөн юм уу бүү мэд ойрд УИХ-ын хэдэн гишүүд ээлж дараалан онигоонд орж ямартаа ч цахим ертөнцөд хүмүүсийг хөгжөөгөөд л байгаа юм даг. Хийсэн үйлдэл болгон нь өөрийг нь онигоонд оруулдаг эрхэм нэгэн эмэгтэй гишүүн бол Л.Эрдэнэчимэг. Хэдхэн хоногийн өмнө туулай агнасан зургаа сошиалаар цацаж, онигооны баатар болсон Л.Эрдэнэчимэг хатагтай хаа явсан газраа хэрэг мандаах нь энүүхэнд. Сар шинийн үеэр телевизийн нэгэн шоунд оролцохдоо Л.Эрдэнэчимэг гишүүний нууц авъяас нь илрэв. Намжиртай гэгч нь бүжиглэх гишүүний үйлдлийг алга ташин таашаахаасаа хаа явсан газраа хэрэг төвөг тарьдаг хүүхэд шиг хүлээж авсан нь олон. "Баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд падгүй” гэгчээр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүд чөлөөт цагаараа туулайгаа агнана уу, дуугаа дуулна уу, бүжгээ бүжнэ үү бидэнд хамаагүй л дээ. Гэхдээ шил шилээ дагасан намбагүй үйлдлүүд нь түүнийг од болгох биш онигоонд оруулаад байх шиг…
Нэмээд хэлэхэд УИХ-ын гурван гишүүн "Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-д орсон байна билээ. Алдарт жиргээчин ардын уран сайханч алдалгүй папарацидчихдаг М.Зоригт гишүүн нэг сайн дурын уран сайханч, анд явж туулай агнадаг монголд байхгүй ногоон бензтэй Бенз Л.Эрдэнэчимэг нэг сайн дурын уран сайханч, монголдоо шинэхэн мода дэлгэрүүлээд авсан ажилдаа байнга хоцордог "Дэмбэрэл стайл” хочтой С.Дэмбэрэл гишүүн нэг сайн дурын уран сайханч.
1893
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.