|

"Хурд" хамтлаг амьд тоглолтоороо бүсгүйчүүддээ бэлэг барина

Монголын рок поп урлагийг "Хурд" хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ "Зураг шиг бүсгүй","Цэргийн бодол", "Аавдаа би хайртай", "Монголтойгоо би адилхан", "Санаж байна" зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн залуус ховор болов уу. Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ. 

   Тэгвэл тус хамтлагийн залуус олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг тэдний энэ жилийн тоглолт "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр "UB" паласын концертын их танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр 15:00 цагаас болно.

   Акустик, банзан гитараар амплагед тоглох "Хурд" хамтлагийнхан амплагед тоглолтоо тавиагүй удаж байгаа бөгөөд ийнхүү "Пентатоник" наадмаас 2 удаагийн шилдэг концерт хүртэж байсан амплагед тоглолтоороо энэ жил монголын бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг барихаар болжээ. 

   Эрхэм залуу та энэ гайхалтай өдрөөр хайртай эхнэр, хайрт ижийгээ баярлуулахыг хүсвэл "Хурд" хамтлагтай нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Тоглолтын тасалбарыг 1900-1950 утсаар үнэгүй хүргэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88098944, 99139933 утсаар болон https://www.facebook.com/events/803099039778403 Фэйсбүүк хаягаар авч болох ажээ.

1487
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.