|

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр морь унах мөн үү

Хурдан морины уралдаан гэхээр л хамгийн түрүүнд морины хүүхдүүдийн талаар ярьж эхэлдэг. Цагаан сараас хойш аймаг бүрт л хурдан морины уралдаан болж байна. Наадам бүрт л хүүхэд мориноос унаж хүнд хөнгөн гэмтлээ гэх мэдээ бий.

 

Саяхан өнгөрсөн амралтын өдөр болсон "Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ингээд л морь уралдуулж зугаагаа гаргасан эрхмүүдийн золиос нь хүүхэд болж байна. Мөнгөтэй чадалтай заримыг баярлуулахын тулд насан туршдаа тахир дутуу болж, зарим нь амь насаараа ч дэнчин тавьж байгаа нь дэндүү харамсалтай.

 

 

Ер нь яаж ч бодсон хамаг тэнхээгээрээ хурдлан давхих морины нуруун дээрээс хөлдүү газар унасан хүүхэд зүгээр байна гэхэд итгэмгүй. Азаар бэртсэнгүй хэмээн олзуурхаж суугаа нэгнийх нь бэртэл хожим илрэх урхаг бас бий. Морь унаач хүүхэд бол хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн үздэг. Амь насаараа дэнчин тавьж занг нь мэдэхгүй адгуус унаж уралдаж байгаагаас хойш хүүхдийн хүнд хөдөлмөрт хамааруулахаас аргагүй юм. Уралдаан бүрт хүүхэд унаж, гэмтэж байгаа учир Хүний эрхийн үндэсний комиссоос унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар Засгийн газарт өнгөрсөн сарын 11-нд зөвлөмж хүргүүлсэн билээ.

 

Морин спорт уяачдын холбооноос гаргасан 2015 онд зохион байгуулах хурдан морины уралдааны тов хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж албаныхан үзжээ. Сар шинийн баярын дараагаар олон уралдаанууд зарлагджээ. Хүний эрхийн үндэсний комиссоос морины уралдааныг дулааны улиралд хийх нь зүйтэй гэхэд Засгийн газар хариу мэдэгдэл өгчээ. Энэ мэдэгдлээрээ өвлийн болон хаврын уралдааныг урин дулааны цагт зохион байгуулахыг зөвшөөрөөгүй гэсэн үг.

 

Тиймээс ч Засгийн газрын хоёрдугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоожээ. Уг тогтоолоор Хурдан морины "Дүнжингарав-2015” төвийн бүсийн уралдаанаас залгуулаад хангайн бүсийн уралдаан, говийн бүсийн, баруун бүсийн уралдааныг зарлажээ. Тухайлбал энэ сард л гэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сум, Дорнод аймгийн Гурванзагал суманд Түмэн адууны баяр, Баянтүмэн суманд өмнөд бүсийн уралдаан, Баян-Уул суманд хойд бүсийн уралдаан, Булган аймгийн Могод суманд урд бүсийн уралдаан, Хэнтий аймгийн Баян-Адрага сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Эрдэнэ, Есөнбулаг суманд хаврын бүсийн уралдаан, Сүхбаатар аймгийн Онгон суманд өмнөд бүсийн уралдаанууд товлогджээ.

 

Хүүхдийг хүчирхийлэлгүй, гэмтээхгүй орчинд өсгөе гэсэн уриалга хэрэгжихгүй байна. Жилд 15-16 мянган хүүхэд хурдан морь унадаг. Харин давхардсан тоогоор 47 мянга гаруй хүүхэд хурдны морь унаж байна гэсэн судалгааг гаргажээ. Морь унаач хүүхдүүдийн ихэнх нь 5-7 насныхан байдаг. Энэ насныхан юмны наад цаадахыг нарийн сайн мэдэхгүй учир бэртэж гэмтчихнэ гэдгийг бүр ч мэдэхгүй.

 

 

 

Г.Мягмарсүх

new.mn

2064
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.