|

Э.Бат-Үүл, Д.Баттулга нар ҮЗХ-ны тогтоолоо засчээ

 

 

АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.  Уг хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан юм.  Гэтэл АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж олонхийн саналаар баталсан тогтоолыг хурал даргалагч Д.Баттулга, Э.Бат-Үүл нар засварлан хэмээн тус намын Хяналтын хорооны гишүүд мэдээллээ.  Өөрөөр хэлбэл, тогтоолд  "ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛАХ БОЛОН” гэдэг үгийг нэмсэн байна.

 

ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоол: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь: 
 

1.    Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй.
 

ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан нь: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь: 
 

1.    Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй гэжээ.  Тэгэхээр энэ асуудлыг хэрхэхийг АН-ынхан ярилцаж байгаа.  Түүнчлэн тогтоолд засвар хийсэн Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт хариуцлага тооцох эсэх асуудал хөндөгдөж магадгүй байна. 

Д.Анар

2005
  • MGT ТАЙЗНЫ АРД Үзсэн   872 2018-10-26
  • Хүүхдийг үснээс нь хазаад шиддэг морь АЙМАРРР Үзсэн   2728 2014-08-13
  • УИХ-ын “Ертөнцийн гурван сайн дурын уран сайханч”-аар хэн гурав тодров Үзсэн   1895 2015-02-23
  • Н.Түвшинбаяр : Казахуудыг өрөвдөөд, хөөрхий минь гэж бодоод... Үзсэн   2162 2015-08-31
  • Шинэ жилээр гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё Үзсэн   970 2016-12-26
  • Тарган эр дээр эротик бүжиг хийж бүй бүсгүй 18+ Үзсэн   3123 2014-07-26
  • Автобусанд мөнгөө төлөөд яв гэдэг зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө автобусны шалгагчийг зэрлэг балмадаар зодож нүдсэн байна Үзсэн   1182 2018-03-23
  • Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө” Үзсэн   1003 2019-08-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.