|

Орос маягийн аллага

Кремлийн хэрмийн ёроолд шахуу амьсгал хураасан Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовын үхлийн шалтгааныг өнөөдөр олон янзаар таамаглаж, тайлбарлаж байна. Түүний үхлийн учир шалтгаан хөвөрсөөр эцэстээ уг учиг нь Кремлийн хашаанд орж таарав бололтой. ОХУ, тус улстай учир холбогдолтой дэлхий дахинд өрнөсөн үйл явдлын сүүлийн үеийн баримт мэдээллээс үзэхэд Оросын сөрөг хүчний улс төрчийн үхэл яах аргагүй эдгээр үйл явдлын үр дагавартай нөхцөлдсөн мэт. Тиймээс ч түүний үхэл бол үнэндээ Орос маягийн аллага аж. Борис Немцов амь үрэгдэхийнхээ өмнөхөн Кремлийн гар хөл, тухайлан ерөнхийлөгч Владимир Путинээс болгоомжилж байгаагаа тус улсын нэр хүндтэй Собеседник хэвлэлд ярилцлага өгөхдөө тэмдэглэж байжээ.

Тэрээр, "Улс төрийн үзэл бодлоо би хэзээ ч нууж байгаагүй. Үнэндээ Путин Украинд дайн эхлүүлсэн. "Норд-Ост" болон Бесланы явдлын дараа би түүнийг үзэн яддаг болсон" гэж тэрээр ярьсан бөгөөд түүний энэ бүхэнд ээж нь их сэтгэл зовж байгааг онцолж, "Намайг утсаар залгах бүр ээж маань "Путиныг чи харааж зүхэхээ хэзээ болих юм бэ? Тэр чамайг ална шүү!" гэж үглэдэг юм” хэмээн өгүүлж байсан бөгөөд "Амьдрал дээр ч тэр, нийгмийн харилцааны сүлжээнд ч тэр миний үзэл бодлын төлөө удахгүй намайг ална гэдгээс ээж маань үнэхээр айдаг. Би наргиан тоглоом болгож байгаа юм биш, миний ээж ухаантай хүн, ээж маань үүнээс үнэндээ айж байгаа” гэж ярьж байжээ.

("Я никогда не скрывал своих политических взглядов", - заявил тогда Немцов в личном разговоре с корреспондентом Собеседника.

"Считаю, что именно он (Путин, - ред.) развязал войну в Украине. Отношусь к нему хуже некуда. Особенно после событий "Норд-Оста" и Беслана", - говорил он. Он отметил, что его мама очень за него переживала.

"Всякий раз, как я ей звоню, она причитает: "Когда ты прекратишь ругать Путина? Он тебя убьет!". И это на полном серьезе", - отмечал Немцов.

"Она реально боится, что он меня может убить в ближайшее время из-за моих выступлений - как в реальной жизни, так и в социальных сетях. И это, повторюсь, не шутки: она умный человек. Она очень этого боится", - заявлял тогда политик.)

 

 

 

Түүний үхэл үнэндээ Оросын улс төрийн үйл явдлын өрнөлтөөс шалтгаалан нөхцөлдсөн гэж үзэхээс өөр аргагүй баримт мэдээлэл өнөөдөр таржээ. Тухайлбал өнгөрсөн сарын 2-ны өдөр  Борис Немцов, Михаил Ходорковский, Алексей Навальный, Михаил Касьянов нар Москва хотын захирагчид гуравдугаар сарын 1-ны өдөр Тверийн гудамжид "Хямралын эсрэг марш" зохион байгуулах хүсэлт илгээсэн байлаа. Олныг хамарсан энэ  цуглааны өмнөхөн чухам түүний аминд хүрсэн явдал асуулт дагуулж байна. Чухам энэ марш цуглаанаас Украины эсрэг аливаа хүчирхийлэлээ зогсоож, дайныг нэн даруй зогсоохыг шаардахаар төлөвлөж байсан бөгөөд "Хэвлэл мэдээлийнхэнийг ухуулж, хяналт тогтоодгыг таслан зогсоох", сөрөг хүчнийг сонгуульд оролцуулах, засаг захиргааны төвлөрлийг задалж, шүүх засаглалд шинэчлэл хийх, "Ротенбергээс өгсүүлээд Тимченко, Сечин, Сердюков, Якунин нарын авилгачдыг" шударга шүүхэд шилжүүлэх зэрэг олон шаардлага төр засагт хүргэх ёстой байжээ. Эдгээр шаардлагуудын зэрэгцээ "цэрэг-цагдаагийн зардал хоёр дахин өссөн хөөсрөлийг таслан зогсоож", энэ зардалыг эрүүл мэнд, боловсролын салбарт зориулах хэлэлцүүлэг явуулахыг чухалчилж байжээ. "Яблоко" намын улс төрийн товчооноос гуравдугаар сарын 1-ны олныг хамарсан энэ үйл явдлыг "Дайны эсрэг марш" гэж нэрлэн нэн даруй дайн зогсоохыг шаардах санал хүртэл тавьж байсан аж.

Оросын хэвлэл мэдээллүүдээр урьд өмнө гардаггүй байсан энэ мэт баримт мэдээллээс үзэхэд ерөнхийлөгч Путины засаг захиргаа Украины хямрал төдийгүй улс төрийн бодлогын хүрээнд хэвлэл мэдээлэлд багагүй хяналт тавьдаг байсныг гэрчилж байна. Үүнийг хуучин ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев нотолж, Борис Немцовын алуурчныг АНУ, Украинаас хайх биш, Оросоос олох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Тэрээр «Русская служба новостей» сувагт ярилцлага өгөхдөө энэ аллага улс төрийн сайтар зохион байгуулж төлөвлөсөн явдал, цаад эздийг нэн даруй олж илрүүлэх хэрэгтэй боловч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй, «Ийм тохиолдолд хэрэг илрэхгүй өнгөрөх явдал байдаг, илэрлээ гэхэд 10-20 жилийн дараа» гэж онцлон тэмдэглэжээ.

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат
mongolcom.mn
2554
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.