|

Гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн төгсдөг вэ? /видео/

Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх үг хэллэг хаа сайгүй яригдаж хэлэлцэгдсээр олон он жилийг үдсээр байна. Өнөөгийн нийгмийн хар бараан сүүдрүүдийн нэг болсон энэхүү асуудлын шийдэл төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга чих дэлсэх болсон хар бараан мэдээнүүдээс тодхон харагдана. Сүүлдээ олон нийт ч иймэрхүү үзэгдэлд дөжрөх хандлагатай болсон гэхэд хилсдэхгүй.

Саяхны жишээ л гэхэд, төрсөн эцгийнхээ гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн дөрөвхөн настай охины тухай нийгэм даяараа шуугин, гэрэлт зултай арга хэмжээ хүртэл зохион байгуулсан билээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө гуравхан настай бяцхан хүү мөн өөрийн эцэгтээ сандлаар цохиулан амь насаа алдсан. Энэ талаар хэвлэлээр мэдээлээд өнгөрснийг бид санаж байгаа.

Энэ мэтчилэнгийн булай үйлдлүүд нийгэмд гарсаар байхад бид нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөгөөд баймааргүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүд өртөн золиос болж байгааг анхааран, хууль эрхзүйн баримт бичигтээ яаралтай шинэчлэл хийхгүй бол иймэрхүү эмгэнэлт явдлууд газар авсаар байх нь!

Доорх баримтат киног бүтээгчид нийгмийн энэ эмзэг сэдэвт чиглэсэн бүтээл гаргасныг олны сонорт хүргэхээр толилууллаа. Бүх шатны эрхтэн дархтнууд үүнийг олж үзээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүснэм!

 

1486
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.