|

“Furious 8” 2017 онд

Fast and Furious цувралын долдугаар анги нээлтээ хийгээд сар ч болоогүй байна. Өнөөдрийн байдлаар энэ кино дэлхий даяар 1,1 тэрбум ам. доллар олж дэлхийн хамгийн их ашиг орлого олсон бүтээлүүдийн долдугаарт жагсчээ.
 
2014 онд нээлтээ хийх байсан гол дүр болох Пол Уолкер зуурдаар амиа алдаж төлөвлөгөөт хугацаанаасаа жил орчмын дараа нээлтээ хийсэн Furious 7 үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцэж буй.
 
Тэгвэл Доминик Тореттогийн дүрийг бүтээсэн жүжигчин Вин Дизель киноны сүүлийн анги болох "Furious 8” 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дэлгэцнээ гарна гэжээ.
 
Өнгөрсөн жил Universal кино компани "Fast and Furious” цувралын нийт 10 кино бүтээгдэх байх гэж байсан нь ийнхүү батлагдаж байна. Өнөөдрийн байдлаар цуврал долоон бүрэн хэмжээний уран сайхны кино, хоёр богино хэмжээний киногоор үргэлжилжээ.


 
Харин "Furious 8” дэлгэцнээ гарахад цувралын арав дахь кино болох юм. Одоо дэлгэцнээ гарч байгаа "Furious 7” киноны Уолкерын дүрийг CGI-аар гүйцээсэн бол албан ёсны наймдугаар ангид түүний дүр байх уу, хэн найруулах вэ? зэрэг асуулт хариулт үгүй үлдлээ.

Эх сурвалж: 
1812
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.